
Стресстсэн үед хурдан тайвшрах 9 арга
1. Алхах
5-10 хан минут алхахад л биеийн эндорфин ялгарч сэтгэл санаа дээшлээд ирдэг.
2. Урт бүтэн амьсгал ав
Бие махбоддоо илүү их хүчил төрөгч оруулах нь булчингийн чангарсан хэсгүүдийг суллаж тайвшруулдаг.
3. Аз жаргалтай газраа төсөөл
Өөртөө хамгийн сайхан газрыг төсөөлөх нь сэтгэлийн амар амгаланг сэргээдэг.
4. Нөхцөл байдлыг нягтлах
Зарим асуудалд харах өнцгөө өөрчлөхөд л хангалттай байдаг.
5. Булчингаа суллах
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь шилэн хүзүү, нурууны булчинг суллаж стресстийг бууруулдаг.
6. Тааламжтай үнэр үнэртэх
Ароматерапи буюу үнэрээр эмчлэх арга бий. Лаванда цэцгийн үнэр нь хүний сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, стресс, ядаргааг бууруулдаг.
7. Бичиж буулгах
Стрессдүүлж буй зүйлээ цаасан дээр бичиж буулган, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга байдаг. Дургүй хүргэсэн зүйлээ бичээд базаад хаясан ч болно.
8. Ус уу
Ачаалалтай үедээ аяга ус уух цаг гаргаж байгаарай. Тайвшруулдаг цай уувал бүр сайн.
9. Бохь зажил
Сэтгэл тогтворгүй үед бохь зажлах нь тус болдог гэсэн судалгаа байдаг. Туршаад үзээрэй.
Б.Идэр-Од
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.