Боруссиа Дортмунд Германы “DFB – POKAL” цомын тэмцээний эхний шатны тоглолтоо хийлээ

Twitter Print
2020 оны 09-р сар 16-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Энэ зуны наймааны цонхоор Жуде Беллингем, Томас Мьенер, Рейнер Жесүс нарыг багтаа элсүүлсэн Боруссиа Дортмунд DFB-Pokal тэмцээний эхний шатны тоглолтоо Дуйсбург багтай хийж 5:0 харьцаагаар гоол алдалгүйгээр хожил байгууллаа.

Уг тоглолтын 14 дэх минутад Жейдон Санчо торгуулын цохилтоор тооны харьцааг нээж 1:0 болгосон юм. Харин удаах гоолыг Англи залуу авьяастан Жуде Беллингем 30 дах минутанд оруулж түүний араас Торган Азард 39, Живони Рейна 50, Марко Ройс нар 58 дах минутад гоолдож тоглолтын хувь заяаг шийдсэн. 17 настай Жуде Беллингем энэ тоглолтод гоол оруулснаар Шар Харуудын төлөө хамгийн залуудаа гоолдсон тоглогч боллоо.

Тэгвэл энэ тоглолтод өөр нэгэн гялалзсан тоглогч бол өдгөө 20 настай Жейдон Санчо Дортмундын өмсгөлтөй 100 дахь тоглолтдоо оролцож нэг гоол оруулснаар 35 гоол 40 гоолын дамжуулалтыг 100 дахь тоглолтдоо хийлээ. Эхний шатны сүүлийн тоглолт өнгөрсөн жилийн уг тэмцээний аварга Байерн Мюнхен баг Дюрн багийн эсрэг 2020 оны 09 сарын 16 ны 02.45 цагаас хийх хуваарьтай байна.

Б.Оргил 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.