
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн VI хорооны дөрөвдүгээр байранд 25 настай Б.Ган-Очир нь эхнэр Х-тэйгээ муудалцаж, хүйтэн мэс буюу хайчаар хэд хэдэн удаа хатгаж амь насыг хөнөөсөн байдаг. Хэрэг гардаг өдөр Б.Ган-Очир нь энэхүү аймшигт хэргээ эхнэр Х-ийнхээ эгчийн нүдэн дээр үйлдсэн байдаг. Мөн тэрбээр гэмт хэргийг үйлдэж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэдгийг гэрчүүд мэдүүлээд байгаа.
Тэгвэл Б.Ган-Очирт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн нэгдүгээр шүүхэд өнөө өглөө 10.00 цагаас эхэлсэн. Саяхан завсарлаж, хэлэлцсэний эцэст шүүгчид шийдвэрээ танилцуулсан байна. Шүүхээс түүнд 23 жил 9 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хориход эдлүүлэхээр боллоо.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.