
Энэ нь хүнсний бус, хүний биед шим тэжээлгүй зүйлст донтох эмгэг юм. Ихэвчлэн цаас, чулуу, мод, шил, шохой, оо, элс, төрөл бүрийн угаалгын нунтаг (саван, вок, аяга угаагч г.м), будаг, тамхины үнс, лаа зэрэг зүйлсийг үнэрлэх, идэх дуршлаар илэрдэг. Судалгаагаар хүүхэд болон эмэгтэйчүүд өртөх нь элбэг гарсан бөгөөд стресс, сэтгэл зүйн таагүй байдал, жирэмслэлтийн үед болон эрдэс бодисын дутагдлын үед ийм донтой болох нь түгээмэл.
Жирэмсэн үед ийм шинж илэрвэл гадны улсуудад хяналтын эмчийн зүгээс цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч, бие дэх эрдэс бодисын хэмжээгээ шалгуулахыг зөвлөдөг. Ихэвчлэн жирэмсэн үед биед төмөр, цайр дутагдсаны улмаас пика шинж илрэх нь түгээмэл байдгийг судлаачид илрүүлсэн байна. (Энэ эмгэгийг зөвхөн ганц цусны шинжилгээгээр илрүүлдэггүй. Учир нь сэтгэлзүйн болон бие махбодийн хавсарсан гаралтайг анхаарна уу.)
Иймээс жирэмсэн эмэгтэй танд ийм шинж тэмдэг илэрвэл хяналтын эмчтэйгээ зөвлөх, эмч тань мэдэхгүй, хайхрахгүй бол (манайд шинэ ойлголт тул) өөрөө цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч үзүүлэлтээ хянах, дутагдсан амин дэмээ хэрэглэх, мөн сэтгэл зүйн байдлаа хянах, сэтгэлзүйчид хянахыг санал болгоё. Мэдээж хэрэг донтоод буй тухайн зүйлсийг хэрэглэхгүй байх нь таны болон ургийн тан эрүүл мэндэд сайн шүү.
Жич: Энэ нь мэргэжлийн эмчийн зөвлөгөө биш бөгөөд өөрт дээрх шинж тэмдэг жирэмсэний явцад илэрсэний дагуу судалснаа хуваалцаж байна. Монголд огт ярьдаггүй сэдэв ч гадны жирэмсэн болон ээжүүдэд зориулсан сайтуудад энэ талаарх зөвлөгөө түгээмэл бөгөөд ийм эмгэгтэй болсон жирэмсэн эхчүүд их байсан.
Ч.Бат-Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.9.46.169) 2022-05-03 00:34Bi tsaas shohoi idmeer sangdad uneher tesehgu bgaa
Хариулах