“Аякс”-ын эрин үе ирлээ

Twitter Print
2014 оны 08-р сар 19-нд 08:06 цагт
Мэдээний зураг,

Голландын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-нд нээлтээ хийсэн. Хоёр тойргийн дараах байдлаар “ПСВ Эйндховен”, “Аякс” зургаан оноотой тэргүүлж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд найман тоглолт болоход “Аякс”-“Аз Алкмаар 3:1, “ПСВ”-“НАК” 6:1, “Ульрих”-“Вилльем II” 2:1, “Эксельсор”-“Анжел Ийглс” 3:2, “Зволье”-“Дордчет” 2:1-ээр тус тус хожсон бол “Твеньте”-“Ден Ха” 2:2, “Витесь”-“Камбур” 2:2-оор тэнцэж эвийн гэрээ байгуулжээ. Лигийг тэргүүлэгч “Аякс” клуб сүүлийн дөрвөн жил “Аваргуудын лиг”-т оролцох эрхээ авсан.

Мөн 1994-1995 онд Европын тавцанд хүчирхэг байж Л.Ван Гаалын цэргүүд болох Э.Ван Дер Сар, Райцигер, Блинд, Райкард, Фрэнк де Бур, Роналд де Бур, К.Зеедорф, Э.Давидс, Ф.Клюйверт, Кану, Литманен, М.Овермарс нутгийнхаа лигээс анх гаргаагаа эхэлж гурван жил дараалан “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд шалгарч нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн гайхамшигт амжилт үзүүлж байлаа. Одоогоос хорин жилийн өмнө гаргасан тэр амжилтыг “Аякс”-ын залуус үзүүлж байна хэмээн мэргэжилтнүүд үнэлж байгаа аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.