Шинзо Абэ өөрийнхөө эрүүл мэндийн талаар мэдэгдэл хийнэ

Twitter Print
2020 оны 08-р сар 26-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ долоо хоногтоо багтан хэвлэлийн бага хурал зарлаж, өөрийн эрүүл мэндийн байдлын талаар мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Ерөнхий сайд Шинзо Абэ гийн хувьд долоо хоногийн дотор Токиогийн Кэйо Их сургуулийн дэргэдэх эмнэлгээр хоёр ч удаа үйлчлүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Энэ талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэрээр өнгөрсөн долоо хоногт хийлгэсэн шинжилгээнийхээ хариуг авахаас гадна дахин нэмэлт шинжилгээнд хамрагдах зорилгоор эмнэлэгт хоёр ч удаа очсон гэжээ.

Тэрээр сэтгүүлчдэд эрүүл мэндийнхээ талаар удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ гэдгээ хэлсэн байна. Токио телевизийн сувгаар мэдээлснээр Ерөнхий сайд Шинзо Абэ энэ долоо хоногтоо багтаан хэвлэлийн бага хурал зарлахаар төлөвлөсөн хэмээн засгийн газрын эх сурвалж мэдэгджээ. Японы Ерөнхий сайдаар хамгийн олон жил ажиллаж байгаа Шинзо Абэ гийн Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа ирэх жилийн 9-р сард дуусах юм. Японы хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүдээр 65 настай Шинзо Абэ сүүлийн хэдэн саруудад коронавирусын цар тахалтай холбоотойгоор маш их стресстэй ажилласан нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн хэмээн мэдээлж байгаа бол зарим нь түүнийг ходоодны эмгэгийн улмаас эмнэлгээр үйлчлүүлж байгаа хэмээн бичжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.