Коронавирусийн халдварыг бусдад зориуд тараасан хүнд ял онооно

Twitter Print
2020 оны 02-р сар 11-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны Хуулийн комиссын засаг захиргаа хууль зүйн албаны дарга Юуньже өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй өвчтөн болон халдвар авсан нь тогтоогдсон зарим өвчтөн халдварт өвчнөөс сэргийлэх хууль зөрчиж, бусдад зохиуд тараах үйлдэл гаргавал хэлбэр болон үр дагавараас нь хамаарч эрүүгийн хуулийн холбогдох заалтын дагуу ял шийтгэхээ мэдэгдлээ.

Тэрбээр “Ард иргэд хуульд тогтоосон үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх нь өөрийн болоод садан төрөл, найз нөхөд, бусдын эрүүл мэндийг хамгаалж, тахалтай тэмцэх ажилд хувь нэмэр оруулж байгаа явдал юм” гэж онцолжээ.

Эх сурвалж: Хятадын олон улсын радио

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.