Дөрвөн тивийн Уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнээс АНУ дөрвөн медаль хүртлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 12-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Дөрвөн тивийн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотноо хоёрдугаар сарын 4-9-ний хооронд амжилттай болж өнгөрлөө.

Нийт 12 орны 96 тамирчид өрсөлдөв. Энэ тэмцээн 1999 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд Америк, Ази, Африк тивүүдийн болон далайн арлын улс оролцдог бөгөөд Европ тивээс бусад нь оролцох эрхтэй тэмцээн юм. Ерөнхийдөө АНУ, Япон, Хятад, Канад улсын тамирчдын хооронд хүчтэй өрсөлдөөн болдгоороо онцлогтой. Энэ удаагийн тэмцээний байр эзэлснийг үзүүлбэл:

Эрэгтэй ганцаарчилсан:

1-р байр Юдзуру Ханю (Япон) - алт

2-р байр Жэйсон Браун (АНУ) - мөнгө

3-р байр Юма Кагияма (Япон) - хүрэл

Эмэгтэй ганцаарчилсан:

1-р байр Рика Кихира (Япон) - алт

2-р байр Ян Ю (БНСУ) - мөнгө

3-р байр Бради Теннелл (АНУ) - хүрэл

Спорт хос:

1-р байр Суй Вэньцзин / Хань Цун (Хятад) - алт

2-р байр Пэн Чэн / Цзинь Ян (Хятад) - мөнгө

3-р байр Кирстен Мур-Тауэрс / Майкл Маринаро (Канад) - хүрэл

Бүжгийн хос:

1-р байр Мэдисон Чок / Эван Бэйтс (АНУ) - алт

2-р байр Пайпер Джилс / Поль Пурье (Канад) - мөнгө

3-р байр Мэдисон Хуббелл / Закари Донохью (АНУ) - хүрэл

Үндсэндээ АНУ 4 медаль, Япон 3 медаль, Хятад 2 медаль, Канад 2 медаль, БНСУ 1 медаль тус тус авчээ.

Батхүүгийн Энхжаргал

Беркелэй хот, Калифорни муж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.