Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг 6 дүүрэгт зохион байгуулж байна

Twitter Print
2014 оны 08-р сар 20-нд 08:13 цагт
Мэдээний зураг,

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг төвийн 6 дүүрэгт зохион байгуулж байна.  

08 дугаар сарын 16-наас Сүхбаатар дүүрэг “Аса” циркийн хойд талд, Чингэлтэй дүүрэг Ялалтын талбайд, Хан-Уул дүүрэг Яармаг хуралдааны төв, Home Plaza, БЗД Бөхийн өргөө, Зүүн 4 замд  өргөтгөсөн худалдаа иргэдэд үйлчилж байна.

Харин Баянгол дүүрэг “Байгаль эх цогцолбор”, Сонгинохайрхан дүүрэг Сонгинохангай, Номин 2, Макс 2 салбарт 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. Дээрх өртгөтгөсөн худалдааны талбайд 2014 оны 09 сарын 21-нээс эхлэн дүүргүүд “Сайн өдрийн зах” ажиллуулах юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.