
Бидний олонхи өөртөө итгэх итгэл бага зэрэг дутагдаж байдаг. Бидний хийж байгаа болон хэлж байгаа зүйлийн олон нь бидний өөртөө итгэх итгэлийн түвшин доогуур байгааг бусдад хэлээд өгдөг. Бид өөрсдийгөө өөрчлөхийг хүсдэг боловч яаж өөрчлөх вэ гэдгээ бас л итгэлтэй мэддэггүй.
Өөрчлөлт гаргах боломж бий:
1. Өөрийгөө доош битгий чангаа. Та өөртөө байгаа сул талуудаа олон ярих тусам тэдний нөлөөнд лавшран ордог.
2. Өөрийнхөөрөө байгаагийн төлөө битгий уучлал гуйж бай. Та бол давтагдашгүй өвөрмөц хүн. Та хосгүй. Танд сул талууд буйн адилаар хүчиэй талууд ч бий.
3. Шийдэмгий бай. “Магадгүй” гэж битгий хэл. “Тийм”, эсвэл “үгүй” гэж хэл. Оюун ухаанаа дайчлан шийдвэр гаргаад, түүнээ дагаж мөрдөж бай.
4. “Би чадахгүй” гэж битгий хэлж бай. Харин “Оролдоод үзье. Би чадаж магадгүй” гэж ярь.
5. Хойш нь битгий тавь. Урагшаа яваад эхэл. Бага ч гэсэн урагшилж л байвал таны энергийн урсгалыг эхлүүлж, илүү том хөдөлгөөнийг араасаа дагуулдаг.
6. Өөрийнхөө эерэг чанаруудын тухай бодож бай. Тэр чанаруудаа цаасан дээр жагсааж бичээд өөртөө хааяа уншиж өг.
7. Боломжийн хэрээр олон удаа аливаа ажил, үүргийг сайн дураараа хийж бай. Таны чадлыг сорих өөр хариуцлагатай зүйлийг өөр дээрээ аваад үз. Энэ нь танд их ажил нэмэх ч таны чадварыг хүмүүс харж, таныг үнэлж эхэлнэ. Эхлээд ажлын жижиг хэсгээс барьж аваад хий. Дараа нь үүнээс залгуулан том хэсэг рүүгээ шилжвэл эвтэй.
8. Бага зэрэг мөрөөдөж бай. Та ямар хүн болохыг хүсэж байгаагаа өөртөө зураглан төсөөлж бод. Ажлыг гялалзтал хийж байна хэмээн өөрийгөө төсөөлж бай. Тэгснээр санаа сэтгэл хичнээн хангалуун сайхан болдгийг бод.
9. Зорилго тавьж бай. Тэгээд зорилгоо хоосон мөрөөдөл биш, бодит зүйл болгохын төлөө ажилла. Зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай ямар алхмуудыг хийх ёстой байгааг жагсааж бич. Тэгээд анхны алхмаа даруй хийж эхэл.
10. Та хүссэнийхээ хэрээр өөртөө итгэлтэй болсон юм шиг үйлдэл хий. Сайхан хувцаславал өөртөө улам итгэлтэй болно. Бусдын нүд рүү дальдралгүй эгцлэн харж ярь. Уг бүрийг тодорхой хэлж, ойлгомжтой, цэгцтэй ярь. Бусадтай гар барихаас бүү эмээ. Өөртөө итгэлтэйгээр явж, ярьж, уйлдэл хийж байвал удалгүй та илүү итгэлтэй болж ирнэ.
Эдгээр арван зөвлөгөө нь таны өөртөө итгэх итгэлийг дээшлүүлнэ. Яагаад та тэднийг өөр дээрээ туршиж, сайн үр дүнг нь мэдэрч болохгүй гэж? Туршиж эхлээд төдий л удаагуй байтал таны амьдралд эерэг өөрчлөлт гарч эхлэхийг үзээрэй.
Цэндийн Одонтуяа