Перугийн эрх баригчид коронавирусын эсрэг вакцинд нууцаар хамрагджээ

Twitter Print
2021 оны 02-р сар 17-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Перугийн Ерөнхийлөгч Франсиско Сагасти коронавирусын эсрэг вакцинжуулалтын аян албан ёсоор эхэлж буйтай холбоотойгоор хийсэн мэдэгдэлдээ төрийн албанд ажилладаг 480 гаруй хүн албан тушаалаа урвуулан ашиглаж, коронавирусын эсрэг вакцинд нууцаар хамрагдсан тухай онцолжээ.

Тэдгээр 487 хүн дотор Перугийн Ерөнхийлөгч асан Мартин Вискарра болон засгийн газрын танхимын хэд хэдэн сайд нар байгаа ба тэд Хятадын Sinopharm компанийн коронавирусын эсрэг вакциныг тариулсан аж. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч асан Мартин Вискарра гэргий Марибел Диаз Кабелло нар албан тушаалаасаа буухаасаа өмнө буюу өнгөрсөн жилийн 10-р сард коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн ч энэ тухайгаа олон нийтэд ил болгоогүй талаар бичиж байна.

Уг мэдэгдлийн хариуд Ерөнхийлөгч асан Мартин Вискарра гэргийн хамт коронавирусын эсрэг вакцины клиникийн туршилтанд орсон хэмээн тайлбар хийсэн ч Перу дэх Sinopharm компанийн коронавирусын эсрэг вакцины клиникийн туршилтыг хариуцаж буй Кайетано Хередиагийн нэрэмжит их сургууль Ерөнхийлөгч асан Мартин Вискарраг туошилтын журмаар тариулсан гэдгийг үгүйсгэсэн байна. Перу улс энэ сарын 7-нд Sinopharm компанийн коронавирусын эсрэг вакцины 300 мянган тун вакциныг хүлээж авсан ба энэ сарын 9-нөөс эхлэн эрүүл мэндийн салбарын ажилчдаа вакцинд хамруулж эхэлсэн юм.

Коронавирусын эсрэг вакцинд нууцаар хамрагдсан Перугийн Гадаад хэргийн сайд Элизабет Астете коронавирусын эсрэг вакциныг өнгөрсөн сарын 22-нд тариулсан ба хийсэн алдаагаа ухамсарлаж, хоёр дахь тунгаа тариулахгүй байхаар шийдсэнээ мэдэгджээ. Жонс Хопкинсын их сургуулийн судалгаагаар Перу улмад коронавирусын халдвар авсан 1 238 501 тохиолдол бүртгэгдсэний 43 880 нь уг вирусын халдварын улмаас нас бараад байгаа аж.

Эх сурвалж: CNN  

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.