Өндөгийг 15 минутаас илүү чанах хэрэггүй

Twitter Print
2021 оны 08-р сар 04-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Өндгийг удаан чанах үед хүхэрт устөрөгч буюу хортой хий ялгардаг.

Үүнийг өндөгний шар ногоовтор давхаргатай болсоноор мэдэх ба ийм өндөг идэхгүй бх хэрэгтэй.

Ер нь өндөгийг 15 минутаас илүү чанах шаардлагагүй бөгөөд хүйтэн усанд сойх нь өндөг амархан хөрж халалт үргэлжилэхээс сэргийлдэг.

Хэд хэдэн шалтгаанаар тахианы өндгийг өдөр тутамдаа хэрэглэх нь биед ач тустай байдаг.

1. Өндөг – хямд зардлаар авч болох уургийн эх үүсвэр Сайн мэдээ: өндөгний уураг нь хүний биед 98 хувь хүртэл бүрэн шингэдэг аж. Энэ нь булчингийн жингээ барих оновчтой сонголт юм. Үүний хажуугаар өндөгний илчлэг нь тийм ч өндөр биш: 100 гр-д ойролцоогоор 50 ккал байдаг байна. Үүнээс гадна өндөгний цагаан нь хоолны дуршлыг арилгадаг, харин эсрэгээрээ бодисын солилцоог эрчимжүүлнэ.

2. Тахианы өндгөнд төрөл бүрийн амин дэм болон шим тэжээлийн бодис ихээр агуулагддаг Өндөгний шарыг байгалийн гаралтай витамины бүрдэл гэж хэлж болно. Түүний найрлаганд 15 төрлийн витамин багтах ба биед маш чухал олон эрдэс бодис агуулагдана. Ялангуяа бидний өдөр тутмын хоол хүнсэнд бага хэрэглэгддэг витамин А болон D ихээр агуулагдана.

3. Өндөгний хэрэглээ нь ясанд тустай Өндөгний шард агуулагдах витамин D нь кальци, фосфорын шимэгдэлтийг хязгаарлах ба энэ нь ясны сийрэгжилтээс хамгаалах маш чухал зүйлийн нэг юм. Мөн өдөр тутамдаа өндөг хэрэглэснээр таны ясыг бэхжүүлэх ба гоё сайхан шүдтэй байхад тусална.

4. Өндөг бидний дархлааг дэмждэг Өндгөнд агуулагдах олон төрлийн амин дэм болон бусад биологийн идэвхит бодисуудын л ач шүү дээ. Тухайлбал тахианы өндгөнд халдварын эсрэг, бие махбодийг найдвартай хамгаалдаг бүхий л шаардлагатай амин хүчлийг орлуулахуйц цогц бүрдэл бий. Үүнээс гадна өдөр бүр наад зах нь нэг өндөг идсэнээр хөгшрөлтөөс үүдэлтэй хараа муудах өвчнөөс урьдчилан сэргийлж чадах юм.

5. Өндөг нь таны тархинд тустай! Үүний үүргийг нөгөө л нэг амин хүчлүүд гүйцэтгэж байгаа юм. Эдгээр амин хүчлүүд нь эмч, жолооч, аврагч гэх мэт мэргэжилтэй хүмүүст тустай тархийг хурдан ажиллуулдаг тирозин агуулна.

Үүнээс гадна өндөг таныг аз жаргалтай болгож чадна. Учир нь түүнд “аз жаргалын даавар” болох серотонины ялгарлыг нэмэгдүүлдэг триптофан агуулагддаг байна.

6. Өндөг нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг Атеросклерозыг бий болгодог нөгөө л нэг холестерин чинь өндөг идсэний дараа ихэсдэггүй юм байна. Өндөг бүрт өөх задалдаг бодисоос гадна цусны даралтыг тогтворжуулах мөн үрэвслийн эсрэг шинж чанарыг агуулсан бодис бий.

Харин өндөгний найрлаганд байх фосфатид нь атеросклерозын товруун судасны бөглөрөлтөөс сэргийлдэг. Тиймээс өдөр тутамдаа энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж хямд төсрөөр эрүүл мэндээ дэмжихийг хүсье!

Өндөгний харшил болон хоол боловсруулах эрхтний өвчтэй үед эмч өндөг хэрэглэхийг хориглосон үед л өндгийг бүү хэрэглээрэй. Мөн сальмонел халдвараас зайлсхийхийн тулд түүхий өндгөнд гараагаа хүрсэн тохиолдолд гараа угааж хэвшээрэй. Чанасан эсвэл шарсан тохиолдолд өндөг халдваргүйжсэн байх болно.
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.