Үс унах шалтгаан ба түүнийг эмчлэх хоргүй аргууд

Twitter Print
2021 оны 03-р сар 09-нд 15:24 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөр, гялалзсан, эрүүл үстэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж үгүй билээ. Үсээ угаах бүрд үс тань их хэмжээгээр унаж, шингэрч санааг тань зовоож байвал дараах мэдээллийг уншаарай.

Үс унах маш олон шалтгаан байдаг. Та эхлээд юунаас болоод таны үс унаж, гэмтэж байгааг мэдэх хэрэгтэй. Үүний дараа тухайн шалтгаандаа тохируулан арга хэмжээ авах нь үр дүнтэй юм.

Үс унах түгээмэл шалтгаанууд байдаг эдгээрт:

Стресс ядаргаа

Жирэмслэлт

Цус багадалт

Чанга боох

Өвчин, эмгэг

Уураг дутагдах

Бамбай булчирхайн үйл ажиллагаа

Үсээ гэмтээх

Турах

Хуйх өвчлөх

Үсээ будаж гэмтээх

Эмэгтэйчүүдийн цэвэршилт зэрэг маш олон шалтгааны улмаас үс унаж гэмтдэг байна. Ингээд та бүхэнд ус уналтыг эмчлэх хоргүй аргуудыг сонирхуулъя:

Эмийн хэрэглээгээ хязгаарлах.

Бидний хэрэглэдэг ихэнх эмүүд үс уналтад нөлөөлдөг тул хамаагүй их эм хэрэглэх нь үс шингэрэх шалтгаан болдог байна. Тийм учраас элдэв янзын эмээс түр татгалзаад үзээрэй. 

Ургамал.

Үсний уналтыг зогсоож өтгөрүүлэх, тэжээл өгөх үйлчилгээтэй ургамлуудыг хэрэглэж болно. Жишээ нь: Манай оронд элбэг байдаг Халгайг угааж цэвэрлээд, сайтар буцалгаж буцлахсан усаараа толгойгоо угаах нь үс уналтыг зогсоодог байна.

Стрессээс сал.

Өдөр тутам стрессдэх нь таны эрүүл мэндэд маш хортой байдаг бөгөөд үс уналтад шууд нөлөөлдөг тул стрессээ аль болох багасгах хэрэгтэй. 

Даавраа тэнцвэржүүл.

Дааврын өөрчлөлт мөн адил үс уналтад нөлөөлдөг тул дааврын тэнцвэрт байдлыг зохицуулах нь үс уналтыг багасгах бас нэгэн арга юм. 

Хоол тэжээл.

Төмөр агуулагддаг хүнсний ногоо, витамин С, А агуулсан хүнс, хүхэр, биотин ихтэй хоол тэжээл, загас, үхрийн мах зэрэг хоол нь үс уналтыг багасгахад үр дүнтэй.

Амин дэм-үүд.

Олон төрлийн витамин, омега-3, витамин С, B витамины комплекс гэх мэт үсэнд тэжээл өгөх, сэргээх үйлчилгээтэй нэмэлт витаминууд хэрэглэ. 

Шампунь болон ангижруулагч.

Байгалийн гаралтай биотин агуулсан шампунь болон ангижруулагч хэрэглэх нь таны үс болон хумс, арьсыг хүчтэй болгодог. 

Хүйтэн ус.

Халуун ус нь үсний ширхгийг гэмтээдэг харин бүлээн, хүйтэн усаар угаах нь тархи, толгойн цусан хангамжийг ихэсгэж үс ургалт, өнгө зүсэнд сайнаар нөлөөлдөг байна. 

Тэжээлийн тос.

Розмарин- тай үсний тэжээлийн тос нь үсэнд хамгийн сайн тос байдаг. 7 хоногт 1 удаа үсэндээ тохирсон тэжээлийн тос түрхэж хуйхаа амрааж, сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Дээрх аргуудыг өдөр тутамдаа дадал болговол таны үс эрүүл сайхан, гялалзсан, өтгөн хэвээр үлдэх болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.