Лалын босогчид Америк сэтгүүлчийг цаазалжээ

Twitter Print
2014 оны 08-р сар 21-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Хоёр жилийн өмнө Сирид баривчилсан Америкийн сэтгүүлч Жеймс Фоулиг “Ирак болон Левантын лалын улс” бүлгийнхэн цаазалсан байна. Түүний толгойг тасдан хаяж буй дүрс бичлэгийг саяхан интернэтэд тавьжээ. “Америкт зориулсан илгээмж” нэртэй дүрс бичлэгийг шалгасны эцэст хуурамч биш гэдгийг нь тогтоосон байна. Бичлэгийн төгсгөлд түүний үхэлд Америкийн эрх баригчид буруутай хэмээн хэлүүлсэн аж.  Америкийн сэтгүүлч Жеймс Фоулиг нас барсан гэдгийг түүний гэр бүлийнхэн баталсан гэнэ.

“Миний аминд хүрсэн жинхэнэ алуурчин АНУ-ын Засгийн газрыг эсэргүүцэн босохыг би найзууд, гэр бүл болон хайртай хүмүүстээ уриалж байна. Надад тохиолдсон энэ бүхэн тэдний амиа хичээсэн болон гэмт үйлдлийн улмаас болсон. Эцэг, эхдээ үлдээх миний гэрээслэл: Сэтгэл санаагаа тайван байлгаж, саяхан Иракт цэргийн ажиллагаа эхлүүлэн миний авсны сүүлчийн хадаасыг хадсан тэр хүмүүсээс амиа алдсаны минь нөхөн төлбөрийг битгий аваарай” гэж тэрээр хэлжээ.

Фоули үгийнхээ төгсгөлд Америк хүн болж төрсөндөө харамсаж буйгаа хэлсэн байна.

Жеймс Фоули нь Америкийн “Global Post“, “NBC News”-ийн  Ойрхи Дорнод дахь сурвалжлагчаар ажиллаж байгаад 2012 оны арваннэгдүгээр сард түүнийг баривчилсан юм. Өмнө нь тэрээр Ливид ажиллаж байхдаа нэг сар барьцаанд байсан. Дүрс бичлэг хэрвээ АНУ нь Ирак дахь лалын цэргүүдийг бөмбөгдөхөө зогсоохгүй бол барьцаанд буй бас нэгэн Америкийн сэтгүүлчийн толгойг авна хэмээн заналхийлжээ.

Фоулигийн мэдэгдэл болон түүнийг цаазаар авч байгааг бичсэн “A Message To America” /Америкт илгээх илгээлт/ нэртэй дүрс бичлэгийг наймдугаар сарын 19-нд интернэтэд байрлуулсан байна. Энэ бичлэгийг байршуулсан сайт тодорхойгүй шалтгаанаар саяхан бичлэгийг хаажээ. 

“Daily Mail” сонинд тэмдэглэж байгаагаар, босогчид Иракаас цэргүүдээ гаргахыг АНУ-д уриалсан байна. Хэрэв энэ болзлыг биелүүлэхгүй бол олзлон авсан “Time” сэтгүүлийн сэтгүүлч Жоэл Сотлоффыг мөн цаазлах болно гэж сүрдүүлжээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.