
Латин нэр нь Allium victorialis буюу platyphyllum, товч дуудлагаараа victorialis гэдэг юм байна...
Англиар бол Allium ochotense, эсвэл the Siberian onion (Сибирийн сонгино), Японоор бол ギョウジャにんにくбуюу шууд орчуулбал "Даянчдын, эсвэл аялан явагчдын сармис (сонгино) гэх...Японы хойд нутгийн уулсаар, ялангуяа Хоккайдод ууланд даяанчилж, эсвэл аялж явсан хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан гэдэг түүхээс ийн нэрлэгдэж.
Голдуу ялмаг ихтэй шаварлаг хөрсөнд ургадаг олон хаст ургамал урт нь 50 см хүрдэг 4-6 сарын хооронд цэцэглэдэг сармисны үнэртэй төстэй халиар нь олон төрлийн витамин мянган магнизм төмрийг агуулсан байдаг учираас бактерийг сайн устгаж үрэвсэлийг дарах цусны эргэлтийг сайжируулах судасны хатуурал зүрхний шигдээс өвчнөөс хамгаалах чадвартай ажээ Европод халиарыг цус цэвэрлэх хоол боловсруулалтыг сайжруулах цагаан хорхой арилгахын тулд чанаж болон хандалж хэргэлдэг байжээ өдөр тутамын хүнсэнд хэрэглэхдээ салат хийх талхтай хольж идэх маягаар хэрэглвэл илүү тустай.
Гайхалтай антиоксидант ургамал бөгөөд, хүний биед нэн тустай витамин, минерал, микро элементүүдийг маш ихээр агуулсан байдаг.
100 грамм халиаранд агуулагдах илчлэг 34ккал , эслэг 3,4 гр, өөх тос 0,2 гр.
Витамины агууламж:
Витамин А 170 микро грамм (1μg=(1×10−6) грамм), бэтта каротин 2000 μg , тиамин буюу В1 нь 0,1 мг, рибофлавин буюу В2 нь 0,16 мг, Ниацин буюу В3 0,8 мг, пантотины хүчил буюу В5 0,39 мг, В6 0,15 мг, В9 85 μg , витамин С 59 мгр, витамин Е 0,4 мг, витамин К 320 μg,
Минералын агууламж.
Натри 2 мг, Кали 340 мг, Калци 29 мг, магни 22 мг, төмөр 1,4 мг, цайр 0,4 мг, зэс 0,16 мг...
Бараг л тэр чигээрээ байгалиас заяасан мулти витамин, минералын цогц бэлдмэл гэлтэй...
Ш.Нарантуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.