Ж.Батбаясгалан: Кино театр, тоглоомын газар, гандангийн үйл ажиллагааг нээнэ

Twitter Print
2020 оны 07-р сар 01-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

УОК өчигдөр хуралдаж, Өндөржүүлэн бэлэн байдалд шилжсэн хугацааг долдугаар сарын 15 хүртэл сунгаж, зарим байгууллагын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргажээ. УОК-оос гаргасан шийдвэрийн талаар  Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр “Хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг хадгалах чиглэлээр УОК-оос аймаг, нийслэлийн дарга нарт судалгаа хийх үүрэг даалгавар өгсөн. Судалгааны дүнг УОК-т танилцуулж эрсдэлийн үнэлгээ хийснээр долдугаар сарын 1-ээс зарим газрыг нээхээр боллоо. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн онцгой комисс хуралдаж зарим газруудыг хэрхэн нээх тухай шийдвэр гаргана.

Ямартай ч жагсаалыг хориглоно, спорт, уралдааны үйл ажиллагааг хориглоно. Мөн бага насны хүүхдүүд олноор цугладаг компьютер тоглоом болон баарыг нээхгүй. Өөрөөр хэлбэл, PC тоглоомын газраас бусдыг нь нээнэ гэсэн үг. Мөн шашны байгууллагын үйл ажиллагааг нээх чиглэл гарч байгаа. Улаанбаатар хотод хүүхдийн сургалт, амралтын үйл ажиллагаа явуулдаг  25 зуслан  160 гаруй ажлын байр байна. Мөн 24 тоглоомын газар 224 ажлын байрыг хадгалж байна. Соёл урлагийн 10, кино театрын 20 байна. Түүнчлэн 300 гаруй караоке, баар, спортын буюу биллиардын үйлчилгээ явуулж буй 20 гаруй байгууллага байна.

Нийт 1000 орчим байгууллага 10 мянган ажлын байрыг хадгалж, цаашид нэмэгдүүлэх боломжтой байгаа. Тиймээс долдугаар сарын 1-ээс өмнө эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн газруудын үйл ажиллагааг нээнэ” гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.