Гадаад улс руу зорчигч иргэд PCR шинжилгээ хэрхэн өгөх вэ

Twitter Print
2021 оны 08-р сар 10-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

ХӨСҮТ нь гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаатай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна. Хэрэв иргэн та гадаад оронд зорчих гэж байгаа бол

  • Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж 2 давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө.

  • Өгөгдсөн маягтанд гадаад паспортны мэдээллээ гаргацтай, гүйцэд, зөв, англиар бичих ба холбогдох утасны дугаараа бичнэ.

  • Шинжилгээ өгсөнөөс хойш хариуг 24 цагийн дараа англи хэл дээр бланкаар олгох бөгөөд иргэн та шинжилгээний хариугаа авахдаа бичигдсэн өөрийн мэдээллээ шалгаж авахыг анхаарна уу.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.