Урд хөршид ял эдэлж буй 14 иргэнийг шилжүүлэн авах хүсэлтийг БНХАУ-ын талд хүргүүллээ

Twitter Print
2014 оны 08-р сар 21-нд 17:45 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр манай улсад БНХАУ-ын дарга Си Жиньпин айлчлан ирсэн. Энэхүү айлчлалынхаа хүрээнд “Ялтан шилжүүлэх тухай хоёр улс хоорондын гэрээний батламж жуух” бичгийг солилцсон протоколд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар гарын үсэг зурлаа. Дээрх гэрэээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 дахь өдөр буюу энэ оны есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох аж.

“Ялтан шилжүүлэх тухай” гэрээнд хамгийн анх 2011 Бээжинд хоёр улсын төлөөлөгч нар гарын үсэг зурж байсан. Өнөөдрийн байдлаар манай улсын иргэд 21 оронд ял эдэлж байгаагаас хамгийн их нь урд хөршид байгаа юм байна. БНХАУ-д 41, тус улсын Засаг захиргааны онцгой бүс Хонкгонгд 16, Макаод нэг Монгол улсын иргэн өдгөө ял эдэлж байгаа аж. Дээрх хоригдож байгаа иргэдийн ихэнх нь хар тамхины хэргээр БНХАУ-ын шүүхээс ял сонсчээ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.