Хамтдаа бүтээж, урагшилж, хөгжиж, жаргал, зовлон гунигийг хамтдаа мэдэрч, биенээ хүндэлж байвал л тэд найз

Twitter Print
2022 оны 03-р сар 31-нд 08:36 цагт
Мэдээний зураг,

НАЙЗ ГЭЖ ХЭН БЭ?

Найзын тухай олон янзын тодорхойлолт байдаг. Миний доор өгүүлэх хэдэн өгүүлбэр ажил хэрэгч залууст найз нөхрийн талаар их зөв, оновчтой зөвлөсөн санагдлаа.

“Найз гэдэг бол юуны өмнө бизнесийн түнш, ажил хэргийн хамтрагч байх ёстой. Эс бөгөөс “найз” шиг хэрэггүй юм байхгүй. Бие биедээ тустай нэмэртэй байж л найзална шүү. Бие биедээ саад тотгор, дарамт тушаа болдог найз нөхөр баймгүй. Санаандгүй тохиолоор танилцсан нөхдийн өмнө ямар ч өргүй, үүрэггүй гэдгээ санаж яваарай. Түнш хамтрагч байж чадахгүй л бол найз биш гэсэн үг. Насан туршид тийнхүү байж чадах аваас сайн л биз. Гэвч тийм тохиол ховор. Шарль де Голль “Францад мөнхийн анд үгүй, мөнхийн эрх ашиг бий” гэжээ. Түүн шиг л “Надад мөнхийн анд үгүй, мөнхийн эрх ашиг буй” гэж бодож явууштай. Бие биесийн эрх ашигт нийцэн эс чадваас өөр өөрийн замаар дуу аялан одоцгоосон нь дээр”.

Эх сурвалж: “Баян аавын зөвлөгөө: Бизнесийн гайхамшиг” ном. 29 дэх тал.

НАЙЗ ГЭЖ ХЭН БЭ?

- Ажил хэргийн итгэлтэй нөхөр

- Итгэж болох хүн

- Хэрэг гарахад хамгийн түрүүнд ханддаг хүн

- Хамтран ажиллахад тууштай, хариуцлагатай түнш

- Буруу зүйлээс сэргийлж, сэрэмжлүүлэгч

- Сайн сайхан, аз жаргалыг хүсэгч

- Үзэл бодлоо хуваалцаж, түүнээс өөр гэдгийг хүлээн зөвшөөрөгч

- Чаддаг зүйлээрээ хүслээрээ туслагч, дэмжигч

- Буруугаа хүлээн зөвшөөрч, засахыг хичээгч

- Хамтдаа урагш тэмүүлэгч

- Энэ ертөнцөөс одоход сэтгэлийн гүнээс гашуудагч...

Ингээд бодохоор найз гэдэг хүний амьдралд тийм ч олон байдаггүй бололтой. Найз нар хамтдаа бүтээж, урагшилж, хамтдаа хөгжиж, аз жаргал, зовлон гунигийг хамтдаа мэдэрч, нэг нэгнээ хүндэлж байвал л тэд найз юм уу даа!

Чамин Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.