Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Eрөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүллээ

Twitter Print
2021 оны 08-р сар 05-нд 18:08 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн эрх үүргийн хүрээнд улс төрийн хилс хэргээр буруутгагдан дөрвөн жил зургаан сарын ял шийтгэл хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан  М.Энхсайханд уулчлал үзүүлэх зарлигийг өнөөдөр /2021.08.05/ гаргасан байна.

М.Энхсайханыг анх үзэглээгүй Тавантолгойн гэрээг боловсруулахдаа террорист үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж прокуророос буруутгасан боловч шүүх түүнийг нь тогтоож чадаагүй учраас  хуучин авто машины хэрэг тохоод 4 жил 6 сарын ял оноосон юм.  Энэ хэрэг дээр ажилласан шинжээч н 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлтэд “Огт хэрэгжээгүй, байгуулагдаагүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт ноцтой хохирол учруулаагүй төслийн баримт бичгийн ирээдүйд олох боломжтой эдийн засгийн үр өгөөжийн тооцоог гаргах нь үндэслэл муутай, нотлох боломжгүй дүгнэлт болохыг урьдчилан дурьдах нь зүйтэй” гэснийг М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо дурддаг.

Түүний хэргийг шүүсэн шүүгч З.Болдбаатар нь өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт секс скандалын хэрэгт нэр холбогдож, мөн дансаараа түүнээс мөнгө авч байсан нь тогтоогдсон. Тэгвэл М.Энхсайханы хэргийг хянаж байсан Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбат нь өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж байсан нь баримтаар нотлогдсон.  Б.Баасанцогт нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Тамгын газарт нь ажилладаг болох нь мөн батлагдсан билээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар чуулганы хуралдаан дээр "Төрийн ордны гурван давхраас шүүгч, прокуроруудад захиалга өгч бусдыг хилсээр ялладаг" тухай ч мэдэгдсэн билээ.

М.Энхсайханыг улс хилс хэргээр ял шийтгэл хүлээсэн болохыг хуульчид, улстөрчид ярьдаг, хэлдэг. Өнгөрсөн зургадугаар сард экс Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд уучлалт үзүүлэхийг хүссэн ч хүлээж аваагүй байдаг. 

Зураг дээр: М.Энхсайхан өмгөөлөгчдийн хамт

Холбоотой мэдээлэл:

М.Энхсайханыг хэлмэгдүүлсэн үнэн түүх - http://mongolcom.mn/read/11159

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.