Орлого нь хүрэхгүй байна гээд зээл олгохгүй байна уу? Орлогоо хэрхэн баталгаажуулах вэ?

Twitter Print
2020 оны 05-р сар 04-нд 19:30 цагт
Мэдээний зураг,

Зээл авахаар банкинд хандах үед банкны зүгээс тавьдаг хамгийн гол гурван шалгуур үзүүлэлт нь:

1.Бизнес эрхэлж байсан туршлага, эсвэл өмнө нь тодорхой хугацаанд ажил хийж цалин авч байсан байх

2.Олж буй орлогоороо авсан зээлээ төлөх чадвартай байх

3.Барьцаа хөрөнгө байдаг билээ. 

Үүнээс орлогоо хэрхэн банкинд үнэн зөв нотлох талаар товч мэдээлэл хүргэе.

Уг нь хүмүүс ямар нэгэн хэлбэрээр орлого л олж амьдардаг боловч банкны зээл авах үед үүнийгээ нотлоход яггүй хүндрэлтэй тулгардаг. Мөн бизнес эрхлээд удаагүй байгаа, анх удаа зээл авах гэж байгаа хүмүүсийн хувьд орлогоо нотолно гэдэг мөн л бэрхшээлтэй асуудлын нэг болдог.

Үүнээсээ шалтгаалаад зээлээ авч чадахгүй байх, эсвэл өөрт нь хэрэгтэй хэмжээний зээл батлагдахгүй дахин дахин ажил болох явдал ч их байдаг.

Гэхдээ бүх зүйл ингээд л дуусчихгүй, танд бас ч гэж боломж байгаа. Хэдийгээр банк зээл хүсч буй хүний орлогыг баталгаажуулахдаа НД-ийн дэвтэр, банкны дансны хуулга, бизнесийн гэрээ хэлцэл, бизнестэй холбоотой түрээсийн болон бусад гэрээ гэх мэт аль болох албан ёсны баримтыг шаарддаг ч заримдаа цалингийн цэс, хар дэвтэр гэх мэт тухайн хүний зөвхөн өөртөө зориулан бүртгэж, хөтөлдөг тэмдэглэлийг хүлээн зөвшөөрдөг.

Тухайлбал цалинг нь НДД дээр багаар бичсэн хүний хувьд цалингаа авдаг банкны дансных нь хуулгыг үзэх, эсвэл байгууллагын нягтлангаас нь цалингийн цэсийг үзэх гэх зэргээр бодитоор хэдэн төгрөгийн орлого олж байгааг нь тогтоон түүндээ таарсан зээлийг олгох нь бий.

Харин бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн гол барих зүйл нь хар дэвтэр болдог. Өдөр тутам биедээ, эсвэл бизнесийн байрандаа ашиглаж, бараа зарах, авах бүрт мөнгө орох гарах бүрт бүртгэл хөтөлж байдаг дэвтэр амьдралд хамгийн ойр орлого баталгаажуулах баримт болдог бөгөөд яг байгаа янзаараа л банкинд хүлээн зөвшөөрөгддөг.

Зарим тохиолдолд хүмүүс өөрийн хөтөлдөг дэвтрээ хүнд үзүүлэхээс санаа зовоод шинээр хуулж бичих, нэмж бичих зэрэг алдаа гаргах нь байдаг. Үүнийг туршлагатай банкны ажилтнууд гярхай ялгаж таньдаг бөгөөд ийм байдал гаргахыг хүлээн зөвшөөрдөггүй. Шууд л таны өдөр тутам бичиж хөтөлж байгаа хар дэвтрийг л үздэг.

mongo.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.