"Монгол Улсын аварга адуучин-2014" тэмцээн маргааш болно

Twitter Print
2014 оны 08-р сар 22-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

26 жил тасралтгүй зохиогдож ирсэн “Адуучин” тэмцээн өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдах болсон. Морьтны соёл бол адуучин Монголчуудын хувьд тив дэлхийн олон үндэстнүүдээс ялгарах цорын ганц хөх тэнгэрийн тамга нь билээ.

Морьтны соёлоо дээдлэгч түмэн олныхоо мэлмийг мялааж, адуучин залуусынхаа эрдэм ухааныг шалгаж, тэднийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын аварга адуучин-2014” тэмцээнийг энэ сарын 23-ны өдөр буюу маргааш 09:00 цагаас Хүй долоо худагт зохион байгуулна.

Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучин эр эд хав, идрийн жавхааг гайхуулан оролцох тул Наадамчин олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эдгээр залуус уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх бол тэмцээний үеэр адуу, адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцас загварын арга хэмжээ зохион байгуулагдах юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.