
Сэргээгдэх эрчим хүчний технологид Хятад улс дэлхийн бусад улс орнуудаас хамгийн их хөрөнгө хаяж байгаа ч нүүрснээс мөддөө салж чадахгүй гэж өнгөрсөн АНУ-ын “US Energy Information Administration report” тайланд дурджээ.
Бээжингийн хүсэл зорилгоос үл хамааран нүүрс, эрчим хүчний нийт хэрэглээний 70 хувийг нь нүүрсний эх үүсвэр хангасаар байх гэнэ.
Өнгөрсөн 30 жилд байдал ийм л байсан. Хятад орон ганцаараа дэлхийн нийт нүүрсний олборлолт, хэрэглээний тал хувийг эзэлсээр байна.
Үүнийг батлах тодорхой баримтуудыг дурьдвал,
- Хятад дэлхийн нийт нүүрсний олборлолтын 46 хувийг дангаар гүйцэтгэдэг.
- Хятад дэлхийн нүүрсний хэрэглээний 49 хувийг дангаар эзэлдэг.
- Хятадын нүүрс олборлолтын хэмжээ АНУ-ынхаас дөрөв дахин их.
- Өнгөрсөн 10 жилд дэлхий дахины нүүрс олборлолт 3.2 тэрбум тонноор нэмэгдсэний 69 хувийг Хятад улс эзэлсэн.
- Өнгөрсөн 10 жилд Хятадын нүүрсний хэрэглээ 2.3 тэрбум тонноор өссөн нь дэлхийн нийт өсөлтийн 83 хувь болжээ.
- Нүүрс АНУ-ын эрчим хүчний 18 хувийг, дэлхийн нийт эрчим хүчний 28 хувийг бүрдүүлдэг бол Хятад улсын хувьд 70 хувь болдог байна.

Сэтгүүлч Л.Отгонбат
E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.