“Apple” шинэ загварын iPhone утсаа улам ихээр борлуулах болно

Twitter Print
2014 оны 08-р сар 22-нд 15:28 цагт
Мэдээний зураг,

Ирэх намар шинэ загварын iPhone утасны эрэлт дахиад дээд амжилт тогтооно гэж Apple найдаж байна. Эднийх 4,7х5,5 дюйм дэлгэцтэй шинэ гар утсаа арванхоёрдугаар сарын 30-наас өмнө 70-80 сая ширхэг угсруулахаар захиалсан нь ингэж дүгнэх үндэс болж байгааг “Wall Street Journal” сонинд бичжээ. 4 дюймийн дэлгэцтэй iPhone 5S, iPhone 5с хэмээх хоёр шинэ загвараа түрүү жил 50-60 сая ширхэг үйлдвэрлүүлэхээр захиалж байсныг энд дурдахад хангалттай юм. Эндээс үзвэл, өрсөлдөгчдийнх нь, ялангуяа Samsung-ийн ухаалаг гар утсуудад хэмжээний хувьд ойртсон шинэ төхөөрөмжүүдийг нь зах зээл тэсэн ядан хүлээж байгаа гэж Apple тооцож байгаа бололтой.

Түүний сацуу 400 доллараас дээш буюу iPhone-тай нэг ангилалд багтах үнээр зарагдсан Android гар утаснуудын 98 хувь нь 5 болон түүнээс дээш дюймийн харьцаатай том дэлгэцтэй байсныг судалгааны “Counterpoint Research” компанийн өнгөрсөн тавдугаар сарын мэдээг харуулж байгаа юм.

Одоохондоо албан бусаар iPhone 6 гэж нэрлэгдэж байгаа шинэ загварын хоёр ухаалаг гар утас хоёулаа металл эх биетэйгээс гадна өнгөний хэд хэдэн сонголттой байж магадгүй байгаа юм. Apple уг шинэ төхөөрөмжүүдээ урьд жилүүдийн нэгэн адил есдүгээр сарын дундуур танилцуулж, үүнээс нэгээс хоёр долоо хоногийн дараа худалдаанд гаргах магадлалтай юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.