Хүний биологийн цаг

Twitter Print
2020 оны 09-р сар 22-нд 08:47 цагт
Мэдээний зураг,

Өдрөөр бус цагаар хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд хүмүүс цаг нарыг умартан ажилладаг болж. Хэдий тийм ч гэсэн хүн биологийнхоо цагийг мэдэрч хоол ундаа тохируулахгүй бол болохгүй. Ингээд та бүхэнд хүний биологийн цагийг хүргэж байна.

01 цаг- Ямар нэг өвдөлтийг хурцаар мэдэрдэг болдог. Бие махбодь амарч хорт хий бодис гадагшилдаг.

02 цаг- Элэгний хамгийн мэдрэмтгий үе. Ямар ч бодисыг шууд шингээж авдаг учир энэ үед унтаагүй байвал кофе, гаазтай ундаа зэргийг уух хэрэггүй.

03 цаг- Бие махбодь амарч бүрэн сулардаг учраас амьсгал хамгийн удаан байдаг.

04 цаг- Биеийн даралт бага хэмээр харин тархинд цус ихээр хуралдана. Тиймээс энэ үед бие муутай хүмүүс нас барах нь элбэг.

05 цаг- Энэ үед бөөр хамгийн тайван болдог. Мөн маш түргэн хугацаанд сэргэдэг.

06 цаг- Даралт нэмэгдэж, зүрхний цохилт ихэсдэг. Энэ үед бие махбодь өөрөө л сэргэдэг.

07 цаг- Хүний биеийн эсэргүүцэл сайжиран өөрийгөө хамгаалах хамгийн идэвхтэй үе. Элдэв хорт нян бактертэй тэмцэх хамгийн оновчтой цаг.

08 цаг- Бие амарч бие махбодийг хорт бодисоос элэг бүр мөсөн ангижирсан байна. Энэ үед яасан ч архи ууж болохгүй. Учир нь шөнөжингөө цэвэрлэгээ хийх гэж элэгэнд асар их ачаалал очдог аж.

09 цаг- Сэтгэл зүйн мэдрэмж идэвхжиж өлсөх мэдрэмж буурч зүрх дээд хэмжээгээр ажиллана.

10 цаг- Идэвхи улам өндөржинө. Уулыг ч эргүүлмээр санагдаж магад. Ийм байдал үдийн хоол хүртэл үргэлжлэх учир энэ хугацааг дэмий өнгөрөөх нь харамсалтай.

11 цаг- Зүрх урьдын адил сэтгэхүйн идэвхтэй зохицон ажиллах бөгөөд ядрахаа ч мэдэхгүй.

12 цаг- Энэ цаг мөч бүх хүчээ дайчлах үе. Их хоол идэх хэрэггүй. Харин хоолоо нэг цагаар хойшлуулсан нь дээр.

13 цаг- Элэг амарч судасанд бага зэрэг хор орж ирнэ. Өдрийн идэвхийн анхны үе өнгөрч ядарч эхэлдэг бөгөөд амралт шаардагдах болно.

14 цаг- Биеийн эрч хүч буурна. Ингэснээр өдрийн 24 цагийн доторхи хамгийн муу хоёр дахь цаг эхэлж байгаа гэсэн үг.

15 цаг- Биеийн эрч хүч ахин сайжирч сэргэнэ. Мэдрэхүйн эрхтэн тэр дотроо үнэрлэх, амтлах мэдрэмж дээд цэгтээ хүрнэ. Тйймээс энэ цагт хоолоо иддэг хүмүүс олон байдаг.

16 цаг- Цусан дахь сахарын түвшин нэмэгддэг. Гэхдээ энэ нь ямар нэг өвчин биш эрчим хүч аажимдаа суларна.

17 цаг- Ажиллах чадвар өндөр хэвээр байдаг учир тамирчид өмнөхөөсөө хоёр дахин эрчимтэй хичээллэдэг.

18 цаг- Өвдөлтийг мэдрэх нь багасч байдаг. Хөдлөх хүсэл буурна. Цовоо сэргэлэн байдал аажмаар буурч эхэлдэг байна.

19 цаг- Цусны даралт ихсэн сэтгэл зүйн тэнцвэр унана. Хүмүүс уур уцаартай болж дэмий юмнаас болж маргах нь нэмэгдэнэ. Ер нь харшилтай хүмүүст хамгийн муу цаг.

20 цаг- Хүмүүсийн биеийн жин дээд цэгтээ хүрэх боловч гаднаа нөлөөнд үзүүлэх эсрэг үйлчилгээ нь асар хурдан болдог. Жолооч нар сэтгэл хангалуун бие хөнгөн байдаг учир энэ цаг хугацаанд бараг осол гардаггүй байна.

21 цаг- Сэтгэл санаа ердийн байна. Оюутнууд хичээлээ унших, жүжигчид үгээ цээжлэхэд хялбар. Учир нь оюун санаа хурц болдог учир өдөр тогторж чадаагүй зүйлээ энэ үед уншвал амархай тогтооно.

22 цаг- Энэ үед цус цагаан цогцсоор дүүрнэ. Ердийн үед нэг сантметр куб цусанд 100-8000 байдаг бол "энэ цаг хугацаанд 120 мянгад хүрдэг байна. Биеийн халуун буурна.

23 цаг- Бие махбодь амрахад бэлтгэж эд эсийг сэргээж ажиллагаа явагдаж эхэлдэг.

24 цаг- Хоногийн хамгийн сүүлийн цаг. Хэрэв 23 цагт унатахаар хэвтсэн бол амрах болжээ. Энэ үед зөвхөн махбодь бус тархи ч гэсэн өөрт хэрэггүй зүйлсээ зайлуулах болно. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.