“Супер Ибра” гэмтэл авлаа

Twitter Print
2014 оны 08-р сар 23-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Шведийн шигшээ багийн довтлогч З.Ирбагимович бэртэл авч хоёр сар талбай дээр гарахгүй боллоо. Францын хөлбөмбөгийн дээд лигийн тэмцээн эхэлсэн бөгөөд “ПСЖ”-“Бастиа”-гийн тоглолтын үеэр Ибра гэмтсэн байсан. Гэсэн ч Нийслэлийн баг өрсөлдөгчөө 2:0-ээр хожсон юм. Өнөө цагийн хамгийн шилдэг техниктэй хөлбөмбөгч гэж үнэлэгддэг З.Ибрагимович хоёр жилийн өмнө Францад ирсэн. Энэ хугацаанд 69 тоглолтонд 58 гоол оруулсан сүрдэм амжилт гаргажээ. Мөн түүнийг ирсэн хоёр улралд “ПСЖ” улсынхаа лигт түрүүлж, “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд үлдсэн аж.

Ибра Голланд, Итали, Испани, Францын лигүүдийн аварга цолыг хүртсэн цөөхөн тамирчдын нэг юм. Тэрээр 2001-2004 онд Голландын “Аякс”, 2004-2006 онд Италийн “Ювентус”, 2006-2009 онд “Интер”, 2009-2010 онд Испанийн “Барселона”, 2010-2012 онд Италийн “Милан”-д тоглож байжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.