Анх банш үүссэн түүх

Twitter Print
2021 оны 03-р сар 12-нд 15:28 цагт
Мэдээний зураг,

Зүүн Хан гүрний үед Хятадын уламжлалт анагаах ухааны нэрт эмч Жан Жунжин гэдэг эмч тэр банш гэдэг нэрийг нэвтрүүлж байжээ.

1800 жилийн тэртээ анагаах ухааны эмч Жан удаан хугацаагаар очоогүй өвөг дээдсийнхээ тосгонд иржээ. Тэр үед маш хүйтэн болж халуурах өвчин тахал болон хувирч байв. Дулаан хувцас, хангалттай хоол хүнсгүйгээс болж ихэнх ядуу хүмүүс болон ард иргэд хүйтэн цаг агаарт бууж өгч байсан. Ихэнх хүмүүсийн чихний орчим хөлддөг байв. Жан тэдний нөхцөл байдлыг хараад тэднийг хөлдөхөөс нь ангижруулахын тулд ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бөгөөд хурганы мах, хар чинжүү, эмийн ургамал чанаж, хэрчиж, зуурсан гуриланд боов.

Тэрбээр тэднийг чих шиг хэлбэржүүлж, чанаж болгон өвчтэй хүмүүст аяга бүлээн шөлний хамт хоёр “чих” өгч байсан. Хэдэн өдрийн дараа хөлдөлт алга болж, тахал хяналтанд оров. Тэр үеэс хойш ихэнх хүмүүс Хятадын шинэ жилийн баярыг тэмдэглэхийн тулд Жаны жорыг хүнсний ногоо болон бусад төрлийн мах гэх мэт нэмэлт найрлагатай дууриаж хийдэг болсон. Жангийн жор нь гайхалтай амттайгаас гадна цусны урсгалыг дэмжиж, хүйтэн чихийг гэсгээхэд тусалсан тухай ярьдаг.

Хүмүүс баншийг ‘jiaozi’ гэж дуудах дуртай байдаг боловч анхнаасаа чих хэлбэрээр нь ‘jiao’er’ гэж нэрлэдэг байжээ. Жан шинэ жилийн үдэш өвчнөөсөө эдгэрсэн тосгоны иргэдэд банш тарааж өгчээ. Үүнээс хойш хятадын шинэ жилийн шөнө айл гэрүүд баншандаа зоос нууж тэрийг нь олж идсэн хүн ирэх жилдээ аз хийморьтой явна гэж бэлэгшээдэг болжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.