
Хүмүүс бичиг үсэггүй байсан хүрэл зэвсэг ба төмрийн түрүү үеийн нүүдэлчдийн түүх өгүүлсэн хосгүй дурсгал. Буган хөшөөнөөс түүх, шүтлэг, нийгмийн байгуулал, урлал, соёлыг уншиж болно.
Монголоос Кавказын нуруу, Уралын нуруунаас Тэнгэр уул хүртэлх өргөн уудам нутагт 1500 орчим буган хөшөөг илрүүлэн судалсан. Чулуун булш, хиргисүүртэй хамт оршсон байдаг. Буган хөшөөнд “амьтны загварт урлаг” бүрэн төгс илэрхийлэгддэг. Монголын газар нутгаас 40см – 4м хүртэл урттай 1241 буган хөшөө олдоод байна.
Дан ганц хиргисүүрийн дэргэд байдаг гэж ойлгож болохгүй. Цор ганцаараа тааралдах буган хөшөөний хувьд өөр газраас зөөгдөж ирсэн байх магадлалтай. Буган хөшөөдийг идэвхтэй хөндсөн үе нь “дөрвөлжин булшны оршин суугчид” бөгөөд булшны хашлага ба булангийн хөшөөнд буган хөшөөг зөөж ашигласан байдаг. Жишээ нь Баянхонгорын Шатар чулууны дурсгал ..., Түрэгийн тахилгад дөрвөлжин онгоны хашлага чулууг буган хөшөөгөөр хийсэн нь нэлээд тааралддаг.
Дэлхий дээрх тархалт:
- Байгаль нуур өвөр орчимд 4
- Саяны нуруу ба Алтайн уулархаг орчинд 80 орчим
- Казахстан, Дундад Азид 20 гаруй
- Шинжааны Алтайн нуруунаас Тэнгэр уул хүртэл 100 гаруй
- Германы зүүн хэсэг Эльба мөрөний эрэгт 1
- Тархалтын баруун хязгаар нь Украйн нутагт
Монгол дахь тархалт
• Архангай 21%, Хөвсгөл 18%, Ховд 13%, Баян-Өлгий 12%
• Баянхонгор 8%, Завхан 7%, Өвөрхангай 5%, Увс 4%, Говь-Алтай 3%
• Зүүн зах нь Хэнтийн Биндэр сум, Дунд Жаргалантын буган хөшөө
Буган хөшөөний ангилал:
• Монгол – Өвөр Байгалийн буган хөшөө: 721 буюу 58%
• Саян – Алтайн буган хөшөө: 73 буюу 6%
• Евроазийн буган хөшөө: 447 буюу 36%
Хүний нүүрний дүрслэлтэй буган хөшөө 14 бий:
• Монголд 10
• Оросын Алтайд 2
• Тувад 1
• Өвөрбайгальд 1
Бугаас бусад амьтны дүрслэл: Морь 223, янгир 54, гахай 26, чоно, нохой 7 дүрслэгдсэн.
Зэр зэвсгийн дүрслэл: Нум сум, саадаг 232, байлдааны зээтүү 312, бамбай 286, чичлүүр хутга 334, хутга 144, илд 15, жад 6, салаа үзүүртэй дэгээ 97.
Ч.Буянбадрах
Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.