АНУ Оросын цэргийн дайчилгаанаас зугтаж буй иргэдийг хүлээн авахад бэлэн

Twitter Print
2022 оны 09-р сар 28-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан Пьер АНУ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эхлүүлсэн дайнаас зугтаж, орогнол хүсэж байгаа оросуудыг хүлээн авахад бэлэн хэмээн өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ. Тэрээр, "Яс үндэс үл хамааран оросууд АНУ-аас орогнол хүсэх боломжтой. Хүсэлт бүрийг дүрэм журмын дагуу авч үзнэ." хэмээн онцолсон байна.

Цагаан ордны мэдэгдлээс цэргийн дайчилгаанаас зугтаж буй оросуудад Вашингтоны зүгээс ямар нэг тусгай үйлчилгээ үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Өмнө нь ХБНГУ-ын эрх баригчид зарим нэг тодорхой нөхцөлд ОХУ-ын цэргийн албанаас зугтагсдад болон "Путины дэглэмийг эсэргүүцэгч нарт" орогнол олгоно хэмээн мэдэгдсэн билээ.

Зураг дээр: Америкийн хил дээрх Цагаачлалын албанд хандан улстөрийн орогнол хүсэгч Оросын иргэн эмэгтэй, /El Paso, Texas, as seen from Ciudad Juarez, Mexico April 14, 2022. REUTERS/Jose Luis Gonzalez/

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • BAT

      (197.211.53.16) 2022-09-29 00:31
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах