Хүүхэд яагаад ойр ойрхон ханиад хүрэд байна вэ

Twitter Print
2022 оны 11-р сар 28-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

ТАНЫ ХҮҮХЭД ЯАГААД ОЙР ОЙРХОН ХАНИАД ХҮРЭЭД БАЙНА ВЭ?

Агаарын бохирдол, хүйтэн цаг агаар, амьсгалын замын халдвар зэрэг олон гадна хүчин зүйлээс шалтгаалсан хүүхдийн ханиад манай оронд маш элбэг байдаг. Нэгдсэн эмнэлэг, харьяа дүүргийн эмнэлэгүүд энэ үед ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүртэл ханиадтай хүүхдээр дүүрдэг нь үнэн. Ийм байдал бий болоход гадна хүчин зүйлийн тохироо бүрдэж ханиадны эрсдлийг үүсгэдэг ч эцэг эхчүүд болон хүүхэд өөрөөс шалтгаалах дотоод хүчин зүйлүүд гэж бий. Эцэг эхчүүд үүнийг мэдсэнээр хүүхэд дахин дахин ханиад хүрэх эрсдлийг бууруулж чадах болно.

Үүнд өөрөөс шалтгаалах дараах 4 дотоод хүчин зүйл байна.

ХҮҮХДИЙН ДАРХЛАА, БИЕИЙН ИЛЧ БАГАТАЙГААС

Хүүхэд нас нь өөрийн биеийн онцлог насны байдлаас хамаарч бадган зонхилох нас буюу биеийн илч багатай нас юм. Энэ нь голдуу 0-6 насны хооронд дийлэнх ойр ойрхон ханиад хүрэх зэргээр ажиглагдана . Багахан хүйтэн амьсгал авахад ханиад хүрч, хоолой өвддөг, нус гоождог. Энэ нь хүүхдийн биеийн илч багатайгаас болдог тул антибиотик, халуун бууруулах эм тариа хэрэглэхээс илүү хүүхдийн биеийн илчийг сайжруулэх эмчилгээ шарлага, бүлээн жин, иллэг түрхлэг хийх нь зүйтэй.

ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХООЛ ДУТАГДСАНААС

Гол төлөв бага насны хүүхдүүд болох 0-6 насныхан эцэг, эхийн л хяналтгүй бол өөрөө хоолоо идэх нь хангалтгүй байдаг. Элдэв зүйлд сатааран гүйцэт хооллохгүй байх, хооллосонч хоол унданд шим тэжээллэг дутагдах нь биеийн дархлаа суларч ханиад хүрэх эрсдлийг бий болгодог. Энэ үед эцэг эхчүүд хүүхдийг хий цатгах бус шим тэжээллэг хоолыг хүүхдэдээ тусгайлан бэлдэж хийж өгч байх хэрэгтэй. Амттай зүйл, хүүхэд өөрийнх дуртай зүйлээр хооллоод байх нь хүүхдийг тэнхрүүлэн тэтгэж буй зүйл огтоос биш.

ӨМНӨХ ХАНИАДНЫ УРХАГ ҮЛДЭЖ ХОЦОРСНООС

Уламжлалт анагаах ухаанд эмчилгээг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулах гэсэн ойлголт байдаг. Эмчилгээ дутуудсанаар өвчин бүрэн эдгэлгүй архагшин хуучирч, гүйцэт эдгэрэлгүй биед хоцорч үлддэг. Энэ нь эмч эмнэлэгийн мэргэжилтний алдаа гэхээс илүү эцэг эхчүүдийн хандлага муугаас гол төлөв үүдэлтэй байна. Ханиадны шинж тэмдэг дарагдах, халуун буурах төдийгөөр өвчнийг бүрэн эдгэрлээ хэмээн ойлгож эм эмчилгээ зогсоодог. Энэ байдал өвчин дахин дахин хөдөлж илрэхийн гол шалтгаан болж байна.

ДУР МЭДЭН ХҮЧТЭЙ АНТИБИОТИК ЭМ ХЭРЭГЛЭЖ УУШГИ АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭРХТНИЙГ ДОРОЙТУУЛАХ

Ханиадыг халдварт, халдварт бус гэж ангилдаг. Халдварт бус ханиадыг хүүхдийн дархлааг сайжруулж, биеийн илчийг үүсгэн, шим тэжээлтэй хоол унд, энгийн ханиалга намдаах сироп эм тангаар дарж болно. Ийм байхад хүүхдийнхээ бүх л ханиаданд антибиотик хэрэглэж өвчнийг хурцдуулж өвчнийг дарах бус бие эрхтнийг тамирдуулан доройтуулж байна. Энэ байдал нь тухайн үедээ хүүхдийн ханиад эдгэрсэн мэт боловч хүүхдийн бие эрхтэн тамирдан доройтож хожим дахин дахин ханиад хүрэхийн эхлэл болдог. Иймд эмийн замбараагүй хэрэглээ амнаас ам дамжсан яриа, өөрийн буруу туршлагад тулгуурласан эмчилгээг гэрийн нөхцөлд дур мэдэн хийхгүй байх хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.