Хулгайн ан буурахгүй байна

Twitter Print
2014 оны 08-р сар 23-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Манай урд хөршид олон тооны зааны соёо устгажээ. Африк, Азийн ширэнгэн ойд хулгайн анчид ховор ан амьтдыг ихээр агнаж байгаа аж. Үүнтэй тэмцэх ажиллагаа тогтмол явагдаж байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Хууль бус наймаатай тэмцэх ажлын хүрээнд хурааж авсан их хэмжээний зааны соёог олны өмнө устгасан юм. БНХАУ-д Африкийн зааны соёог хууль бусаар оруулж ирдэг газар нь Гуандун муж гэнэ. Иймд тус бүс нутагт Олон улсын хулгайн антай тэмцэх холбоо хамтран шалгат хийхээр болжээ.

Өдгөө дэлхий дээр нэн ховордож буй эрээн бар, заан, тайнгын ирвэс зэрэг амьтдыг хамгаалах явдал нэн түрүүний ажил хэмээн хууль сахиулагчид хэлж байлаа. Африк эр зааны соёоны урт 3.5 метр урт, 90 кг-ийн жин татдаг аварга амьтан. Харин дэлхийн зах зээл дээр соёо нь асар өндөр хүрдэг учир зааныг хулгайн анчид агнах нь зогсохгүй байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.