П.Жорж “PG13” хочийг сонгож байна

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн өсөх ирээдүйтэй тамирчин П.Жорж дэлхийн аваргын өмнөх бэлтгэл дээр хүнд гэмтэл авсан. Үүний улмаас бүтэн улирал талбай дээр гарч чадахгүй болсон билээ. Тэрээр өөрийн хувийн дугаараа 13 болгож солих хүсэлтээ Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд илэрхийллээ. Далайн чанадын сагсан бөмбөгийн лигт тамирчид хувийн дугаараа солихдоо зах зээл дээр байгаа өмнөх дугаартай бүх хувцасаа өөрөө худалдан авдаг дүрэмтэй. П.Жорж 24 дугаартай бүх хувцасаа өөрөө худалдан авч дунд сургуулийн хүүхдүүдэд тарааж өгсөн байна.

Тэрээр сэтгүүлч нарт ярихдаа “Би талбай дээр гарах тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна. Миний гэмтэл хурдан эдгэрч байгаа нь надад эрч хүч өгсөөр байна. 13 дугаарыг сонгосон нь зөв алхам болсон. Индиана багийн хамтаар аварга авахын төлөө бүгдийг хийнэ” гэсэн юм.

“Индиана Пэйзерс” баг сүүлийн хоёр улиралд бүсийн шигшээд шалгарч “Майами Хит” багт тухай бүрдээ хожигдсон. Харин NBA-ийн залуу од П.Жорж сүүлийн гурван улиралд өөрийгөө бүрэн нээн харуулж ирээдүйн Кобе гэдгээ баталсан аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.