
Жил бүр ОХУ-ын Засгийн газраас 15000 тэтгэлэгт хөтөлбөр дэлхий даяар зарлагддагаас, Монгол улсад 500 хуваарийг олгож байгаа. Энэ нь Монголын нийт хүн амын 1 хүнд ноогдох хэмжээгээрээ дэлхийд 1-рт орж байгаа юм.
РЦНК-ийн шугамаар ирж байгаа тэтгэлгээс гадна жил бүр тодорхой улсын байгууллагуудын шугамаар нэмэлтээр тэтгэлгүүд зарлагддаг бөгөөд үүнийг тухайн холбогдох байгууллагуудаас нь лавлах боломжтой. Үүнд:
1. Гадаад харилцааны яамны шугамаар:
• Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн тэтгэлэг
• ОХУ-ын “Роснефть” НХН газрын тосны компанийн тэтгэлэг
• М.Губкины нэрэмжит нефть, хийн их сургуулийн тэтгэлэг 2. Батлан хамгаалах яамны шугамаар
3. Хууль зүй, дотоод хэргийн яамны шугамаар (Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль)
Засгийн газрын тэтгэлэг зарлагдах хугацаа:
• Зарлагдсан: 2020 оны 1 дүгээр сарын 10 өдөр
• EDU.RS.GOV.RU сайтанд бүртгүүлэх хугацаа: 2020 оны 3 дугаар сарын 14 өдрийн 13:00 хүртэл
• Сонгон шалгаруулалтын хугацаа: 2020 оны 3 дугаар сарын 16-21 өдрүүд
• Сургуулийн хуваарилалт: 2020 оны 4-8 дугаар сарууд
Тэтгэлэгт хэн хамрагдах вэ?
• гадаадын иргэд (монгол)
• гадаад оршин сууж буй оросын иргэд Тэтгэлгийн хэлбэр/хэмжээ:
• сонгосон сургуульдаа суралцах бүтэн сургалтын төлбөр
• орос хэлний мэдлэг хангалтгүй бол 1 жилийн хэлний бэлтгэл
• сар бүрийн стипенд (дунджаар 1600 рубль)
Жич:
• амьдрах байр
• ОХУ-руу явах, буцах, хот доторх унааны зардал
• амьжиргааны зардал
• эрүүл мэндийн даатгал зэрэг зардлуудыг суралцагч өөрөө хариуцна.
Тэтгэлгээр суралцах зэрэг:
• Бакалавр
• Мэргэжилтэн (специалитет)
• Магистр
• Аспирантур (Адъюнктур/Интернатур/Ассистентур) зэрэг тус бүрээр нийт 700 орчим мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтой.
Тавигдах ерөнхий шаардлага
1. Бакалаврын сургалтад горилогчид:
• Дунд сургууль төгсөгчид: аттестатын дүн “A”, “B” дүнтэй байх (мэргэжлийн бус чиглэлээр бол 2 “C” дүнг зөвшөөрнө)
• 1, 2-р курсийн оюутнууд: дундаж оноо 2,8-аас доошгүй байх
2. Магистр, аспирантурын сургалтад горилогчид:
• Дундаж оноо 2,8-аас доошгүй байх
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
• аттестат, дипломын онц сайн дүн
• мэргэжлийн хичээлийн (математик, хими г.м.) РЦНК-ийн шалгалтын өндөр оноо
• суралцах чиглэлийн хичээлийн онц сайн дүн
• аливаа олимпиад , уралдаан тэмцээнд үзүүлж байсан амжилт
• аливаа гавьяа шагнал
• урлаг спортын онцгой авьяас
2020-2021 ОНЫ ОХУ-ЫН ЗГ-ЫН ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалт нь үндсэн 2 үе шатаар явагддаг:
1-р үе шат:
- EDU.RS.GOV.RU сайтад бүртгүүлэх, РЦНК-д очиж бичиг баримтаа баталгаажуулах
- РЦНК-с зохион байгуулах шалгалтуудыг өгөх
Шалгалтууд явагдаж дууссаны дараа энэхүү сонгон шалгаруулалтад оролцсон элсэгчдийн материалыг РЦНК нь ОХУ-ын Боловсролын яам руу илгээдэг.
2-р үе шат:
- ОХУ-ын Боловсролын яам болон их дээд сургуулиуд нь РЦНК-с ирүүлсэн материалуудыг үзэж, танилцсанаар элсэгчдийн сургуулиуд дахь хуваарилалт хийгддэг.
2020-2021 онд тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тодорхой өөрчлөлт орж, ТЭТГЭЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ сайт нь EDU.RS.GOV.RU болж өөрчлөгдсөн болохыг анхаарна уу. Өмнө нь байсан RUSSIA.STUDY сайтанд үүнээс хойш тэтгэлгийн бүртгэл хийгдэхгүй.
2020-2021 ОНЫ ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУВААРЬ
1. 2020 оны 3 сарын 14 өдрийн 13:00 хүртэл EDU.RS.GOV.RU сайтад онлайнаар бүртгүүлэх (тавигдах шаардлага - Хавсралт 1), (мэргэжлийн голлох хичээл - Хавсралт 2)
2. 2020 оны 3 сарын 02-14 өдөр 10:00-17:00, 2020 оны 3 сарын 14 өдөр 10:00-13:00, Бямба гаригуудад 10:00-16:00 РЦНК-д өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулах (холбогдох бүх бичиг баримтуудаа эх хувиар болон онлайн бүртгэлийн мэдээллээ хэвлэж, гарын үсгээр баталгаажуулан авч очих)
3 сарын 15 өдөр Онлайн бүртгэлийн шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрс MNG.RS.GOV.RU сайтад нийтлэгдэнэ, эдгээр горилогчид нь тэтгэлгийн шалгалтад орох эрхтэй болно.
3. 3 сарын 16-21 өдөр Суурь хичээл (монгол хэл дээр) болон орос хэлний шалгалт авна (шалгалтын хуваарь - Хавсралт 3)
Шалгалтын жишиг даалгавар:
Хими - 1, Хими - 2, Хими - 3
Математик - 1
3 сарын 19 өдөр 16-18-ны өдрүүдэд шалгалтад тэнцсэн горилогчдын нэрс MNG.RS.GOV.RU сайтанд нийтлэгдэнэ
3 сарын 20 өдөр Шалгалтдаа тэнцсэн 1-р курст шууд элсэн суралцах хүсэлтээ гаргасан бүх чиглэлийн горилогчидтой ярилцлага хийнэ (орос сургууль оюутнуудаас бусад)
3 сарын 21 өдөр Аспирантур, ординатур, урлагийн чиглэлээр элсэгчидтэй шалгаруулах ярилцлага хийнэ
3 сарын 24 өдөр Сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт горилогчдын нэрс MNG.RS.GOV.RU сайтад нийтлэгдэнэ
4 3 сарын 24-нөөс 4 сарын 03 өдөр EDU.RS.GOV.RU сайтад бичиг баримтыг РЦНК-д өөрийн биеэр очиж баталгаажуулна (тавигдах шаардлага - Хавсралт 4)
5 04 сарын 06 өдөр Россотрудничество агентлаг руу бүх горилогчдын материал илгээгдэнэ
ОХУ-ын Боловсролын яам болон их сургуулиуд дахь сонгон шалгаруулалт
Жич:
- Соёл, урлагийн чиглэлээр суралцах элсэгчид сонгосон сургуульдаа өөрийн биеэр очиж сонгосон чиглэлээр ур чадварын нэмэлтээр шалгалт өгнө
- Ординатур болон Орос хэлний зуны сургалтад суралцах сонирхолтой элсэгчид орос хэлний мэдлэгтэй байх шаардлагатай
ТЭТГЭЛЭГТ ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж Таны орос хэлний мэдлэгийг үл харгалзан 100% ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ!
ОХУ-д тэтгэлгээр суралцах гол давуу тал буюу бусад орнуудаас ялгарах онцлог нь орос хэлний сайн мэдлэг болон орос хэлний түвшин тогтоох аливаа шалгалтын оноо нь гол шаардлага болдоггүйд оршиж байгаа юм. Хэрэв Та бакалавр, магистраар инженер, техник, байгалийн шинжлэх ухаан зэрэг мэргэжлээр суралцах гээд тэтгэлгийн сонгон шалгаруулалтын мэргэжлийн хичээл (математик, хими) дээр онц сайн дүн авсан бол энэ нь тэтгэлэгт хамрагдах магадлалыг үлэмж дээшлүүлнэ. Харин орос хэлээ ОХУ-ын аль нэг их дээд сургуульд 1 жилийн хэлний бэлтгэлд үнэ төлбөргүй суралцах боломжтой.
Ингэхийн тулд russia.study сайтад бүртгүүлэхдээ Та өөрөө “орос ” гэсэн сонголтыг хийх, эсвэл шалгалтын комисс Таныг хэлний бэлтгэлд хамрагдах шаардлагатай гэж үзвэл үнэ төлбөргүйгээр 1 жилийн хугацаанд хэлний бэлтгэлд суралцана.
Харин тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцэхийн тулд дараахь үзүүлэлтүүд нөлөөлөх хүчин зүйлс болно:
• аттестат, дипломын онц сайн дүн
• мэргэжлийн хичээлийн (математик, хими г.м.) РЦНК-ийн шалгалтын өндөр оноо
• суралцах чиглэлийн хичээлийн онц сайн дүн
• аливаа олимпиад , уралдаан тэмцээнд үзүүлж байсан амжилт
• аливаа гавьяа шагнал
• урлаг спортын онцгой авьяас
Ингээд эдгээр үзүүлэлтээр Та онцгойлох үзүүлэлттэй байвал Таны орос хэлний мэдлэгийг үл харгалзан шалгалтын комисс Таныг 1 жилийн хэлний бэлтгэл болон бакалавр, магистраар үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт хамруулна. Харин хэлний бэлтгэлдээ тэтгэлгээр 1 жил суралцсаны дараа 1-р курсэд орох шалгалт өгөх бөгөөд амжилттай өгсөн тохиолдолд үргэлжлүүлэн үнэ төлбөргүй суралцаж, өгч чадаагүй тохиолдолд тэтгэлгээр суралцах эрхгүй болно. Хүсвэл төлбөртэй хэлний бэлтгэлд дахин хамрагдах боломжтой.
Гэсэн хэдий ч огт орос хэлний мэдлэггүй хүнийг элсүүлнэ гэсэн үг биш юм. Танд шалгалтаас өмнө орос хэлний сургалтад хамрагдан зохих түвшний орос хэлний мэдлэгтэй болохыг зөвлөе. Харин хүмүүнлэгийн чиглэлээр /хуульч, сэтгэл зүйч, багш/ суралцах гэж байгаа бол орос хэлээр суурь шалгалт өгөх учир бэлтгэлээ сайн хангахыг анхааруулж байна. Хэрвээ та тэтгэлгээр хэлний бэлтгэл болон үргэлжлүүлэн холбогдох зэргээрээ суралцах хүсэлтэй бол тэтгэлэгт бэлтгэх сургалтад хамрагдах боломжтой.
М.Наранцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(197.211.58.21) 2022-12-15 02:13БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR. PRADHAN
(197.211.58.21) 2022-12-15 02:13БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
Erhvvd 2-r kurst surch baigaa hvvhdee yaj tetgelert hamruulah ve
(66.181.168.69) 2020-03-06 11:52Erhvvd 2-r kvrst surch baigaa hvvhdee yaj tetgelegt hamruulah ve
Хариулах