Хүүхэд зөрүүдлэх 10 шалтгаан

Twitter Print
2020 оны 11-р сар 17-нд 16:56 цагт
Мэдээний зураг,

Хүн бүр, хүүхэд бүрт зөрүүд зан байдаг. Түүнийгээ хэдийд, ямар үед, ямар шалтгааны улмаас илэрхийлээд байгааг зөв таних нь л энэ занг даамжруулахгүй байх гол түлхүүр юм.

1. Таны, бусдын анхаарлыг татахын тулд

- Хүүхэд буруу авирлах үед л та аргаддаг бөгөөд аргадах үед тань амархан тайвширч байвал, эсрэгцэл тэмцэл хийх үед л аав ээжийн анхаарал ирдэг гэсэн ойлголт хүүхдэд бий болсон байна.

2. Насны онцлогоор

- 3-4 нас өөрийнхөө "би"-г мэдэрч томчуудад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлогоор хүүхэд зөрүүд авир гаргадаг.

- 11-14 нас өсвөр нас өөрийгөө "том хүн" болсон мэтээр төсөөлдөг тул "бусдын юу гэх нь хамаагүй би өөрөө өөрийгөө мэднэ" гэх онцлог үе.

3. Хэт шаардлага өндөртэй гэр бүл

Алхам тутам алдаагүй, өөгүй байлгах гэсэн эцэг эхийн хүсэл, шахалт, тулгалт хүүхдийг юуг ч хийх хүсэлгүй буюу зориудар хэлсний тань яг эсрэгээр авирлах үе их болдог.

4. Хэт их эрхлүүлсэн хүүхэд

Дийлэнхдээ хүүхэд өсгөхдөө өвөө эмээ нь аав ээжтэй нь хүмүүжлийн арга хэлбэр зөрчилддөг бол зоргоороо, дураараа, зөрүүд хүүхэд болдог. Жич: Нэг нь "болохгүй" гэж байхад нөгөө нь "болно болно" хэмээн илт өөгшүүлэх нь хүүхдийг энэхүү буруу хандлага руу татдаг. Эмнэлэгт удаан хэвтсэн хүүхэд мөн энэ төрөлд хамаарна.

5. Хүүхэд өөрт шаардлагатай зүйлээ илэрхийлсэн үед дэмждэггүй, анзааргагүй, үгүйсгэдэн ханддаг бол

6. Дуурайж буюу нөлөөллөөр зөрүүдлэх

Эргэн тойронд нь хэн нэг нь зөрүүд авирлах, ээж аав бие биенээ зөрүүдлэн дийлэх үед хүүхэд харах, анзаарах зэргээс даган дуурайдаг.

7. Зөрүүд занг өхөөрдөх

Хүүхдийн зөрүүдлэх үед илэрхий өхөөрдөх эсвэл амархан бууж өгөх.

8. Ойрхон дүүтэй хүүхэд

Ойрхон дүүтэй хүүхэд анхаарал халамж дутагдсан мэдрэмжээ зөрүүдээр илэрхийлэх нь элбэг.

9. Айлын ганц хүүхэд

Гэр бүлийн орчинд бүх нөхцөлд өөрийнх нь санаа бодлыг ямагт нэгт тавих, хэт хүлцэнгүй ээж аавын хүүхэд нийгмийн дунд зөрүүдлэж буйгаа ч мэдэхгүй ганцаардах нь бий.

10. Хэт үглээ аав ээжийн "Болохгүй"-д дөжирсөн хүүхэд.

Магадгүй таны хүүхэд бусдаас өөр сонголт хийдэг, нийтлэг биш сонирхолтой байхад та түүнийг нь зөрүүдтэй андуураад бусадтай ижил болгох гэж зүтгэвэл хүүхдийн онцлог арилж хэн ч биш болох магадлалтай. Энд хүүхдийн бүтээлч, хийсвэрлэх сэтгэлгээ нуугдаж байж ч магадгүйг анхаараарай. Тиймээс та хүүхдийнхээ сонголтыг 1-рт тавьж сайн ажиглаж анзаарах хэрэгтэй.

Хэрэв үнэхээр зөрүүд мөн бол та дараах арга хэмжээг авч болно.

Хэсэг ганцааранг нь үлдээ. Энэ үед хүүхэд өөрөө тайвширч хийсэн үйлдлээ ч эргэцүүлээд амждаг. Ингээд тайвширсан үед нь болсон явдлын талаар юу буруу болохыг яагаад хориглоод байсан тухайгаа тайлбарлаж ярилцах хэрэгтэй.

Зөрүүдлээд байгааг нь анзаараагүй дүр эсгэх. Зөрүүдлээд нэхээд байгаа зүйлээс нь санамсаргүй байдлаар анхаарлыг нь сарниулж өөр зүйлд анхаарлыг нь татах гээд үз. 3-4 насны онцлогийн зөрүүд зан анзаарагдаад эхэлбэл хөгжим сонсгох, насанд нь тохирсон зурагт номыг тогтмол уншиж өгөх (тогтмол гэдэг нь 7 хоног бүрийн Мягмар, Бямба гарагийн оройн хоолны дараа гэх мэт ном унших яг тогтмол хуваарь чухал), аав ээж хамтдаа хүүхдийн аянд бүжиглэх нь их үр дүнгээ өгдөг.

Мөн "дийлдэхгүй" зөрүүд болсон хүүхэд нь дэлгүүрт тоглоом авна гээд тэрийгээд уйлахад ээж нь ч мөн яг тийм үйлдлийг хийж туршиж байсан сэтгэлзүйн үр дүнтэй арга байдаг. Бүүр дийлдэхгүй үед л энэ арга үр дүнтэй гэдгийг сайн санаарай. Гол нь, зөрүүд зантай хүүхэдтэй ажиллаж буй аав ээж асран хамгаалагч та өөрөө маш хүлээцтэй, тэвчээртэй, ТУУШТАЙ байх хэрэгтэй. Өмнөөс нь зөрүүдэлж хатуурхаж болохгүй. Удмын зөрүүд гэж барагтай л байхгүй шүү. Таны хандлагыг хуулбарлагч, танаас үлгэрлэгч л бий!

Г.Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.