Сонгуульд саналаа өгсөн залууст рамен хүссэн хэмжээгээр нь үнэгүй нэмж өгнө

Twitter Print
2022 оны 07-р сар 07-нд 13:01 цагт
Мэдээний зураг,

Япон даяар 50 салбар ажиллуулдаг Иппүдо рамен сүлжээ Японы парламентын дээд танхим буюу Зөвлөхүүдийн танхимын гишүүдийг сонгох сонгуульд саналаа өгсөн залуусыг раменаар үнэгүй дайлах санаачлага эхлүүлжээ.

Энэ сарын 10-нд буюу ирэх ням гарагт болох Японы парламентын сонгуульд санал өгсөн гэдгээ баталж чадсан залууст Иппудо рамен сүлжээ энэ сарын 24-нийг дуустал рамен хүссэн хэмжээгээр нь үнэ төлбөргүй нэмж өгнө гэжээ.

Японы залуу үеийнхэн эрх баригчид сонгуульд идэвхтэй оролцдог, Японы хүн амын багагүй хувийг эзэлдэг ахмад настай сонгогч нарт анхаарал хандуулахыг илүүд үздэг, мөн Японы парламентын хоёр танхимд хоёуланд нь залуу үеийн төлөөлөл маш цөөхөн байдаг хэмээн гомдоллох нь элбэг аж.

Тохокү Их сургуулийн профессор Хироши Ёшида, "Японы улстөрчид сонгуульд идэвхтэй оролцдог ахмад настнуудыг чухал үйлчлүүлэгч мэтээр үзэж, залуу хүмүүст анхаарал хандуулдаггүй. Тийм ч учраас эрх баригчид ахмад настнуудын дэмжсэн бодлогуудыг нэн тэргүүнд тавьдаг." гэжээ.

Иппүдо рамен сүлжээ зоогийн газруудын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр компаниас нь гаргасан санаачлага нь залуу хүмүүст сонгуулиар санал өгөх зуршлыг суулгахгүй байлаа ч залууст санал өгөх боломжийг бүрдүүлж өгөх аж.

Японд сонгуульд залуусын цөөн хувь нь л саналаа өгөх хандлагатай байдан ба энэ удаагийн сонгуулиар энэ байдал өөрчлөгдөнө гэдэгт япончуудын дийлэнх нь итгэлгүй байна.

Японы Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн 10-р сард болсон Японы парламентын доод танхимын сонгуульд 20-иод насныхны зөвхөн 36 хувь нь л саналаа өгчээ. 2016 оны сонгуулиар уг үзүүлэлт 43.2 хувь байсан ба өнгөрсөн 30 жилд 20-иод насныхны ирц тогтмол 50 хувиас доош бүртгэгджээ.

Амьжиргааны зардал нэмэгдэж буй асуудал гол сэдэв болоод энэ удаагийн сонгуульд саналаа өгөхгүй байх нь залуусын өөрсдийнх нь ирээдүйн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн судалгаа гарчээ.

Профессор Хироши Ёшидагийн тооцооллоор сонгуулиар залуусын ирц 1 хувиар буурах тутамд залуус жилдээ 78 мянган иен алдаж байгаа ба өнгөрсөн 40 жилд Японд болсон сонгуулиудыг судалснаар Хироши Ёшида залуусын сонгуулийн ирц 1 хувиар буурах тутамд Японы засгийн татвараа нэмэгдүүлж, бонд гаргаж, залуусыг ирээдүйд өрийн дарамтанд оруулахын зэрэгцээ ахмад настнуудын тэтгэврийн хэмжээ нэмэгдсээр байх аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.