Ирландын Ерөнхий сайд эмчийн ажлаа давхар хийхээр болжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 06-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор 7 жилийн дараа эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө дахин авчээ. Тэрээр улс орноо удирдах ажлынхаа хажуугаар долоо хоногт 1 удаа эмнэлэгт ажиллах гэнэ.

Улс төрд орохоосоо өмнө Ерөнхий сайд Лео Варадкар долоо жилийн турш эмчээр ажиллаж байсан ба 2013 онд эрүүл мэндийн яамны бүртгэлээс хасагдаж байжээ. Айриш Таймс сонинд бичсэнээр Лео Варадкар өнгөрсөн 3-р сард эмчийнхээ лицензийг дахин авсан ба тэрээр өөрийн мэргэжлийн ур чадварт тохирсон ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн 3-р сард Ирландын Эрүүл мэндийн сайд Саймон Харрис коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагад ажиллах иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулсан билээ.

Ирландын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэгч төрийн байгууллага коронавирусын халдварын дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгууллагад ажиллах хүсэлтээ 70 мянга гаруй хүн илгээсэн байна. Айриш Таймс сонинд бичсэнээр Ерөнхий сайд Лео Варадкар коронавирусын халдвар авсан байж болзошгүй иргэдэд утсаар зөвлөгөө өгөх ажил хийж байгаа гэнэ. Лео Варадкарын аав эмч, ээж нь сувилагч мэргэжилтэй бөгөөд түүний найз залуу болон эгч дүү нар нь бүгд эрүүл мэндийн салбарт ажилладаг аж. 

Ireland's PM returns to medical practice to help in coronavirus ...

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.