
Бүгд Найрамдах Конго улсын хойд хэсэгт эболатай адил вирус дэгджээ. Үүний улмаас 70 гаруй хүн амиа алдсан байна. Анх уг өвчинг эбола вирус гэж байсан ч дараа нь өөр вирус болохыг тогтоожээ. ДЭМБ-ын ажилчид энэхүү вирусын тархалтыг зогсоохооор эрчимтэй ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар үл мэдэгдэх уг өвчнөөр 592 хүн халдварлажээ. Баруун Африкт гарсан эболагийн вирусыг дарж амжаагүй байхад шинэ өвчин гарсан нь олныг цочироож байна.
Сенегал, ӨАБНУ зэрэг улсууд хилээ хааж халдвар гарсан орнуудын иргэдийг оруулахгүй хэвээр байна гэж мэдээллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээнд дурдснаар эбола вирусын улмаас 1300 гаруй хүн нас барж, 2470 гаруй хүн халдвар авчээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.