Нүхэн жорлонгийн ойролцоо пүнтүүзээ хатааж байжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 06-нд 18:17 цагт
Мэдээний зураг,

Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах “Тайванзул” ХХК-ийн үйлдвэрийн байранд хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар гадна орчин бохир, пүнтүүзийг гадаа, нүхэн жорлонгоос 3-4 метр зайд хатаахаар байрлуулсан нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй байна. Мөн үйлдвэрийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй байхад үйлдвэрлэл явуулсан, ажилчдыг ажлын хувцасаар бүрэн хангаагүй, хувцас солих өрөө байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гар угаах нөхцөлөөр хангаагүй зөрчил илэрсэн байна.

Мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шалан дээр хураасан, агуулахгүй байжээ. Иймд үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ. 

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.89) 2020-04-07 10:05
      • 0
      • 0

      Ийм компани байгууллагуудын нэрийг зарлаж байхаар юмаа. тэгвэл иргэд авахаа болино, бохир бүтээгдэхүүн нь зарагдахгүй болохоор аяндаа хүн боддог байгууллагын сайн чанаратай бүтээгдэхүүн борлогдоно сайжирна.

      Хариулах