Геленджик дахь Путины ордоны жинхэнэ эзэн хэн бэ?

Twitter Print
2021 оны 01-р сар 27-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

Путины ордон гэгдэж буй ОХУ-цын Краснодар хязгаарын Геленджик хот, Прасковеевка тосгоны ойролцоо байх тансаг үл хөдлөх хөрөнгийн бүх түүх хийгээд жинхэнэ эзэн хэн болохыг Оросын хэвлэлүүд илрүүлж чадсан байна.

Анх Прасковеевка тосгоны ойролцоо Путины ордон гэгдэх. үнэтэй үл хөдлөх хөрөнгө байдаг тухай Петромед холдингийн дэд ерөнхийлөгч асан Сергей Колесников Оросоос дүрвэж гарсаныхаа дараа барууны хэвлэлүүдэд нээллттэй захидал бичиж, ил гаргажээ. 2010 оны нэгдүгээр сард WikiLeaks сайт ордны анхны зургуудыг нийтлэсэн байна.

Сергей Колесников бол ерээд онд олон үйлдвэр, заводыг барууны хөрөнгө оруулалтыг татан маш хямд хувьчилж авч чадсан олигархуудын нэг юм. Хожим Путин гарч ирж хөрөнгийн дахин хуваарилалт явагдахад эзэнт гүрнээ алдаж, Оросоос явсан. Оросоос гарсан даруйдаа тэрбээр Путины ордоны тухай нээлттэй захидал барууны хэвлэлүүдэд нийтлүүлжээ. Ордон, цогцолбор ил болох тэр он цаг буюу 2010 оны эхэн үед барилгын ажил нь дуусаагүй үргэлжилж байсан аж. Ордны тухайн үеийн эзэмшигч нь Лазурная ягода болон Идокопас гэх компани байв. Эзэн нь Николай Шамалов.

Николай Шамалов мөн л 90-ээд онд төрсөн олигархи бизнесмэн юм. Санкт-Петербург дахь усан онгоцны үйлдвэр, болоод Россия банкны 75 хувийг Путиныг Ерөнхийлөгч болохоос хавьгүй өмнө хувчилж авчээ.

Хамгийн сонирхолтой нь 1993 онд Санкт-Петербургийн эрүүл мэндийн байгууллагуудыг Германы Siemens AG -ийн тонгог төхөөрөмжөөр тоноглох ажлыг хариуцаж байхдаа тоног төхөөрмж нийлүүлэх компаниар дээр дурдсан Сергей Колесниковын Петромед холдингийг шалгаруулж байжээ. Энд л энэ түүхийн гол зангилаа оршиж буй бололтой.

Россияне потребовали снести «дворец Путина» в заповедном лесу под  Геленджиком | naviny.by

Ордон, цогцолборыг ил болгож, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбосон мэдээлэл гарсны дараа компани барилгын ажил нь дуусаагүй ордон цогцолборыг зарсан байна. Худалдаж авсан шинэ эзэн нь Александра Пономаренко.

Александра Пономаренко тус ордон цогцолборыг өнөөгийн өнгө төрхөд оруулан гүйцээн барьсан бөгөөд худалдаж авахдаа Николая Шамаловатай гэрээ хэлэлцээр хийснээ баталсан байна. Александра Пономаренко бол Оросын дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн арилжааны салбарт бизнес эрхэлдэг, хөрөнгө оруулагч Оросын тэрбумтан юм. Тэбээр мөн л 90д оны бизнесмен хэдий ч төртэй төдийлөн хутгалдаагүй харьцангуй цэвэр бизнесмэн байсан. Тэр бол Оросын төрийн бизнес нефть, байгалийн хий уул уурхайгаас дэндүү хол нэгэн байв.

Пономаренко ордон цогцолборыг худалдан авсан тухайгаа ярихдаа "Хэрэв та дуулиан шуугиантай зүйл худалдаж авахаас айхгүй бол мөнгө хийж болно" гэсэн байна. Энэ бүхнээс харахад 90-ээд онд Оросыг хуваан тонож байсан олигархиудын нэг Сергей Колесников Путины дахин хуваарилалтын үеэр шахагдаж. шүүхээс зугтан гадаад улс руу цагаачилсан даруйдаа өш авчээ. Ингэхдээ нэгэн цагийн бизнес түнш, найз Николай Шамаловын бариулж буй чамин тансаг ордныг ашигласан бололтой. Олигархиудтай хийх тэмцэл ийм хэцүү.

Эх сурвалж: Аргументы и факты

Орчуулсан: Э.Сарнай

Москва, ОХУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.