Орон сууц шинээр худалдан авсан бол 6 хүртэлх сая төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлнэ

Twitter Print
2020 оны 10-р сар 25-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Татварын багц хуулийн шинэчлэл гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна. Татварын ерөнхий газар хуулийн энэхүү өөрчлөлтөөр татвар төлөгч ААН-ийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурь нэмэгдэнэ хэмээн үзсэн билээ. Энэхүү хуульд орсон онцлох арван өөрчлөлтийг дурдвал:

НЭГ. Гадаадад төлсөн татварыг хасаж тооцно /150 гаруй улсад төлсөн татварыг Монгол Улсад төлсөн татвараас хасаж тооцох зохицуулалт шинээр орсон/.

ХОЁР. Орон сууцны албан татварын хөнгөлөлт 3 хүртэлх сая байсныг 6 сая хүртэлх болгов.

ГУРАВ. Орон нутаг дахь бизнесийг дэмжинэ /1000 км зайд алслагдсан аймаг суманд бизнес эрхэлдэг бол 90% -ийн татварын хөнгөлөлт үзүүлнэ/.

ДӨРӨВ. Иргэн хүн хувиараа бизнес эрхэлж, хөрөнгөө түрээслүүлж, орлого олсон бол ашгаасаа татвараа төлөх боломжтой.

ТАВ. Үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болохоор болсон.

ЗУРГАА. Сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлт эдлүүлэхэд субъектийн хүрээг өргөтгөсөн.

ДОЛОО. Дулаалгын материал зэргийг худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

НАЙМ. Ногдол ашгийн орлогод 5 хувиар албан татвар ногдуулна.

ЕС. Чөлөөт уран бүтээлчид орлогоосоо зардлаа хасуулж, ашгаасаа татвар төлж болохоор зохицуулсан.

АРАВ. Татварын хяналт шалгалтыг бүх татвар төлөгчдөд тавихгүй. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.