Moderna компанийн КОВИД-19 эсрэг вакцин 94.5 хувийн үр дүнтэй хамгаална

Twitter Print
2020 оны 11-р сар 17-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Америкийн Moderna компанийн бүтээсэн коронавирусын эсрэг вакцин уг вирусын халдвараас ойролцоогоор 95 хувийн үр дүнтэй хамгаалж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Өнгөрсөн долоо хоногт мөн л Америкийн Pfizer компанийн Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакцин уг вирусын халдвараас 90 гаруй хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгааг судалгаагаар тогтоосон тухай мэдээлсэн билээ. Дээрх компаниуд өөрсдийн бүтээсэн коронавирусын эсрэг вакциндаа урьд өмнө нь ашиглаж байгаагүй шинэ технологийг ашиглаж байгаагаараа онцлог юм.

Moderna компани ирэх долоо хоногуудад коронавирусын эсрэг вакциныхаа зөвшөөрлийг авах хүсэлт гаргана хэмээн мэдэгдсэн байна. Moderna компанийн КОВИД-19 эсрэг вакцины АНУ-д хийж буй клиникийн туршилтанд 30 мянган хүн оролцож байгаа ба тэдгээр хүмүүст 2 долоо хоногийн зайтай хоёр тун тарьсан аж. Урьдчилсан байдлаар тус компанийн вакцин туршилтанд хамрагдсан иргэдийн 94.5 хувийг коронавирусын халдвараас хамгаалж чаджээ. Moderna компанийн Эмчилгээ хариуцсан ахлах ажилтан Тал Закс вакцин гайхалтай үр дүн үзүүлж байна гэсэн бол компанийн ерөнхийлөгч Стивен Хоуж туршилтын үр дүнг сонсоод инээмсэглэхээ зогсорж чадахгүй байсан гэжээ.

Тэрээр, "Бидний хэн нь ч вакцин коронавирусээс 94 хувийн үр дүнтэйгээр хамгаалж чадна гэж найдаагүй. Энэ бол маш гайхалтай мэдээ." хэмээн БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Moderna компанийн зүгээс ирэх долоо хоногуудад АНУ-ын Хүнс болон Эмийн чанарын хяналтын агентлагаас зөвшөөрөл хүсэх ба эхний ээлжинд 20 сая тун вакцин гаргахаар төлөвлөжээ. Түүэчлэн Moderna компани ирэх жил дэлхийн бусад улс орнуудад коронавирусын эсрэг вакцины 1 тэрбум орчим тунг нийлүүлнэ хэмээн найдаж байгаа гэжээ. Их Британи улсын зүгээс ирэх хавар Moderna компанийн коронавирусын эсрэг вакцинаас 5 сая тун авна гэдгээ мэдэгдээд байгаа ба ахмад настай хүмүүсийг коронавирусын эсрэг вакцинд хамгийн түрүүнд хамруулна гэдгийг онцолжээ. Pfizer болон Moderna компаниудын КОВИД-19 эсрэг вакцинууд нь коронавирусээс үр дүнтэй хамгаалдаг нь тогтоогдоод байгаа ч дээрх вакцинуудын биед үүсгэсэн дархлаа хэр удаан үйлчлэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа билээ. Түүнчлэн одоогийн байдлаар Moderna компанийн вакциныг тариулсан иргэдэд ноцтой гаж нөлөө илрээгүй байгаа ба вакцинд хамрагдсан зарим иргэдэд вакцин тариулсны дараа богино хугацаанд ядрах, толгой өвдөх, өие өвдөх шинж тэмдэг илэрчээ.

Үүнийг эрдэмтэд вакцин нь үр дүнтэй үйлчилж, биед дархлаа үүсгэж буй нийтлэг шинж тэмдэг юм хэмээн тайлбарлаж байна. Moderna компанийн КОВИД-19 эсрэг вакцин нь Pfizer компанийн вакцинтай харьцуулахад хадгалахад амар аж. Тус вакциныг цельсийн - 20 хэмд 6 сар хүртэлх хугацаанд хадгалж болох бол энгийн хөлдөөгчинд 1 сар хүртэл хадгалах боломжтой аж. Нөгөө талаас Pfizer/BioNTech компаниудын гаргасан коронавирусын эсрэг вакциныг цельсийн - 75 хэмд хадгалах шаардлагатай ба хөлдөөгчинд 5 хүртэлх хоног л хадгалж болох юм.

Эх сурвалж:BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.