Оюун санааны төлөвшлийн 10 шинж тэмдэг

Twitter Print
2021 оны 01-р сар 18-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

1. Оюун ухааныг тэлсэн ном, кино илүү сонирхолтой болсон тул аар саар жижиг яриа таны сэтгэл санааг цаашид зовоохоо болино.

2. Амралтын өдрүүдийг үр ашигтайгаар өнгөрөөх боломжтой болохоор Баасан гарагийн шөнө орой гадуур гарч цаг нөхцөөн зугаацахаасаа илүү хангалттай унтаж амарсан нь дээр гэж үзэх болно.

3. Үзэн ядах нь ядаргаатай гэдгийг мэддэг болсон тул та уучлахыг илүү их чухалчлана.

4. Та янз бүрийн үзэл бодлыг шүүж авч үзэх болсоноор илүү их нээлттэй сэтгэлтэй болжээ.

5. Та хүн бүр өөр өөр байдгийг ойлгодог тул тэр бүгдийн ялгааг хүндэтгэдэг болжээ.

6. Та хайрыг албадахгүй, учир нь хайр бол болзолгүй, харилцан үйлдэл юм.

7. Зүрх сэтгэлийн зовлонг та юу болохыг нь өөрөө мэдэж байгаа учраас ойлгож үздэг.

8. Та бусдын намтар түүх, зам мөрийг бүхэлд нь мэдэхгүй болохоор хэнийг ч шүүж хэлцдэггүй.

9. Маргаанаас болж зөрчил үүсдэг тул та утгагүй маргалдснаасаа илүү чимээгүй байхыг илүүд үздэг болсон.

10. Таны аз жаргал өөр бусад хүмүүс эсвэл эд зүйлээс бус харин таны "би" гэсэн дотоод мэдрэмжээс хамаарна, учир нь таны ертөнц танаас л эхэлдэг.

Далд ухаанаас орчуулсан: Норзонгийн Энхбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.