
Гипотиреоидизм өвчний үед бамбайн булчирхайн даавар орлуулах эм болох Левотироксин ба Cytomel зэрэг эмүүдийг хэрэглэдэг. Бамбайн булчирхайн даавар орлуулах эмийг уухдаа бага зэргийн алдаа гаргахад л таны дааврын түвшинг тэнцвэргүй байдалд оруулж болно.
Тиймээс бамбай булчирхайн өвчний менежментэд нөлөөлж болзошгүй эдгээр нийтлэг алдаануудыг та мэдэж байх нь зүйтэй бөгөөд та эмээ зөв ууснаар эм таны биед бүрэн зөв шимэгдэх болно.
1.Зөв цагт зөв тунг уух
-Гипотиреоидизм бол ихэнх тохиолдолд насан туршийн нөхцөл байдал бөгөөд энэхүү нөхцөл байдлыг та хатуу удирдаж байх ёстой. Үүний тулд та эмчийн тогтоож өгсөн эмийн тунг өдөр бүр ижил хэмжээгээр авах нь чухал юм. Зарим хүмүүст бамбайн булчирхайн даавар орлуулах эмийн өдөр бүр тогтмол цагт уух нь хэцүү байдаг. Хэрвээ таньд ингэж санагддаг бол эмээ үргэлж нэг газар хадгалах, эмийн хайрцагтай болох, гар утсандаа сэрүүлэг тавих зэрэг нь таньд туслах болно.
2.Эмийн эмчилгээгээ зогсоох эсвэл тунг багасгах
-Зарим хүмүүс эмчтэйгээ ярилцалгүйгээр бамбай булчирхайн даавар орлуулах эмийн тунг тохируулалгүйгээр хуваалгүйгээр бүхэлд нь уухаар шийддэг. Энэ нь бамбай булчирхайг мэс засал, цацраг идэвхит аргаар авсан эсвэл Хашимото өвчний улмаас бамбай булчирхай нь атрофи буюу идэвхгүй байгаа тохиолдолд онцгой аюултай. Иймээс эмчтэйгээ ярилцсаны дараагаар эмийн тунгаа өөрчлөх хэрэгтэй.
-Хэрвээ та бамбай булчирхайн эмээ уухгүй бол таньд зөвхөн гипотиреоидизмын шинж тэмдэг илрээд зогсохгүй таны цусан дахь холестрины хэмжээ ихсэх, зүрх судасны өвчнөөр өвчлөх зэрэг эрсдлүүд бий болно.
3.Жирэмсэн ба хөхүүл үе
-Зарим эмэгтэйчүүд жирэмсний болон хөхүүл үед бамбай булчирхайн даавар орлуулах эм нь нялх хүүхэд болон урагт аюултай гэж андуурч эмээ уухаа болих хэрэгтэй гэж боддог. Энэ нь буруу юм. Бамбай булчирхайн эмийн зохистой тунг авах нь эх болон хүүхдийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай билээ. Хэрэв та эм уух үедээ санаа зовж байгаа бол зүгээр л таны биеийн үйлдвэрлэж чадахгүй байгаа дааврыг орлуулж байгаа гэдгийг санаарай.
4. Эм ба хооллолт
-Та өглөө өглөөний хоол идэхээс 30 минутаас 1 цагийн өмнө эмээ уух нь хамгийн тохиромжтой. Энэ нь эм таны гэдсэн дотор бүрэн шимэгдэх боломжийг олгодог ба та ингэснээр бүрэн тунгаа авна.
-Зарим хоолнуудыг бамбай булчирхайн даавар орлуулах эмийг хэрэглэснээс хойш дор хаяж 3-4 цагийн дараа идэх хэрэгтэй байдаг. Жишээ нь кальцийн агууламж ихтэй бүтээгдэхүүд, грек тараг, эслэгээр баялаг хоол хүнс орно.
5.Кофетой хамт бамбай булчирхайн даавар орлуулах эмийн уух нь зөв үү?
-Кофе нь бамбай булчирхайн эмийг шингээхэд саад болдог. Иймээс та кофе уухаас дор хаяж 1 цагийн өмнө эмээ уусан байх шаардлагатай. Хэрвээ та өглөө кофе уух гэж 1 цаг хүлээх хүсэлгүй байгаа бол эмчтэйгээ ярилцаж өөр эмийн сонголт хийж болно. Левотироксин агуулсан шингэн хэлбэрийн тиросинтийн шимэгдэлтэнд кофе нөлөөлдөггүй. Хэрвээ та эмийн хэлбэрээ өөрчлөхийг хүсэхгүй байгаа бол унтахдаа эмээ уух талаар эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
6.Өөр бусад эмтэй хамт бамбайн даавар орлуулах эм хэрэглэх
-Бамбай булчирхайн даавар орлуулах эмтэй харилцан үйлчилдэг олон эм байдаг ба хэрвээ харилцан үйлчилбэл таны бамбайн дааврын хэмжээг хэт ихэсгэх эсвэл хэт багасгаж тэнцвэргүй байдалд оруулна. Жишээ нь: антидепрессант, протоны шахуургыг хориглогч эм (пантопразол, омапразол), антацитууд (алмагель, фосфолюгель), чихрийн шижингийн эм зэрэг эмүүд орно. Иймээс эдгээр эмүүдийг уухаас дор хаяж 4 цагийн өмнө бамбайн булчирхайн даавар орлуулах эмийг уусан байх шаардлагатай.
7.Эстроген даавар орлуулах ба жирэмснээс хамгаалах эм
-Эстроген даавар орлуулах эмчилгээ эсвэл жирэмснээс хамгаалах эм хэрэглэж буй эмэгтэйчүүдэд бамбайн даавар орлуулах эмийн тунг нэмэгдүүлэх шаардлагатай болдог. Эмэгтэй хүн жирэмснээс хамгаалах эсвэл даавар орлуулах эмчилгээ эхлэхээс өмнө эсвэл эмчилгээ дууссаны дараагаар бамбайн булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлж буй эсэхийг тодорхойлохын тулд бамбайн булчирхайн дааврын шинжилгээ өгөх шаардлагатай. Хэрвээ та бамбай булчирхайн өвчнөө хянаж байгаа бол таны эмч эдгээр эмүүдийг ууж байгааг заавал мэдэж байх хэрэгтэй.
8.Левотироксин эмийн брендийг сайтар хянахгүйгээр солих
-Левотироксин эмийг нь өөр өөр эмийн компани үйлдвэрлэсэн байдаг. Энэ нь нэрний хувьд адилхан хэдий ч эмийн үйлчлэлийн хувьд өөр гэсэн үг юм. Хэрвээ та өөрийн хэрэглэдэг брендээс өөр брендийн левотироксин эм хэрэглэх гэж байгаа бол эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй ба өөрчлөлт хийснээс 6 долоо хоногийн дараа шинжилгээ өгөх хэрэгтэй шүү.
Д.Дөлгөөн
Холбоотой мэдээ:
-Гипотиреоидизм өвчний үед жингээ бууруулах зөвлөмж - http://mongolcom.mn/read/17124
-Грейвсийн өвчний үед баримтлах хоолны дэглэм - http://mongolcom.mn/read/14471
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.