Ирлэсэн сэлэм шиг гялалзаж явах цагт юу ч чамайг мохоож дийлэхгүй

Twitter Print
2020 оны 08-р сар 29-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Хамаг хүч чадлыг хаа нэгтээ хар шуурга хамаад одчихсон юм шиг санагдах үе бидэнд зөндөө. Амаа ч нээх зориг үгүй болох ийм үед өөрийн мэдэлгүйгээр газар ширтэж явдаг зуршилтай болоод, сайхан зүйлийн тухай ярихдаа хүртэл хөмсөг зангидчих гээд байдаг болчихдог.

Өөрөөс шалтгаалах зүйл цөөхөн, санаа зовнихоос өөрийг хийж чадахгүй тохиолдолд дэмий шаналахын оронд харин ч дотоод байдлаасаа яг эсрэг дүрийг үзүүлж, бусдын нүдийг өөрийнхөө сэтгэлзүйг хуурах их үр дүнтэй арга.

Хичнээн амьдрал хэцүү байлаа гээд, биеэ авч явах байдлаараа хүртэл түүнийгээ илтгээд явбал өдөр ирэх тусам нүдээ өргөхөд хүртэл хүнд санагдаж эхэлдэг. Бие махбодь, сэтгэл хоёр хоорондоо холбоотой. Сэтгэл ямар байхыг дагаж бие сайжирдагтай адил, бие ямар байхыг дагаж сэтгэл ч өөрчлөгдөнө.

Юу ч болоогүй юм шиг хүнтэй инээмсэглэн зөрж, гар барих тоолондоо бүтэн атгаж, сэргэлэн харцныхаа гал цогийг манаж чадвал юмс аяндаа бүтэх болно.

Тиймээс ямар ч зовлон бэрхшээл тулгарсан бай, бид эрүүгээ өргөж явах тэнхээ, инээж алхах чадлаа л хадгалж үлдээх хэрэгтэй. Энэ хоёр хүртэл үгүй бол, аврагдах ямар ч найдвар байхгүйгээс өөрцгүй. Ирлэсэн сэлэм шиг гялалзаж явах цагт юу ч чамайг мохоож дийлэхгүй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.