Бор нь түрүү булчирхайн хавдраас хамгаалдаг

Twitter Print
2020 оны 09-р сар 21-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Бор нь вирус, мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлчилдэг, бактерийн эсрэг сулавтар үйлчилгээтэй антисептик бодис.

Бор нь бүх биед тархан байрладаг ба паратиреоидный гормон, яс шүдэнд хамгийн их байдаг. Бамбай булчирхайд иод хэрэгтэй байдаг шиг паратиреоидный гормон үүсэхэд бор хэрэгтэй. Бор дутагдахад энэ гормоны үйл ажиллагаа ихсэж гормоноо ихээр ялгаруулж яс, шүднээс кальцийг цусруу явуулж судасны хатуурал, бөөрний чулуу, бөөр шохойжих, өндгөвч шохойжих, гипофиз шохойжино. Шохойжилт нь тухайн эрхтнийг ажиллагаагүй болгох эрсдэл бий болгоно.

Бор, магни дутагдахад яс, шүдний пааланд муугаар нөлөөлж яс хэврэгших, шүд цоорох аюул нүүрлэнэ.

Борын нэгдэл нь хавдрын эсрэг, остеопорозын эсрэг, үрэвслийн эсрэг, цус өтгөрөлтийн эсрэг үйлчилгээтэй.

Бор ихтэй организм Д-витаминыг нарнаас авч чаддаг.

Бор нь яс сийрэгжих болон үе мөчний өвчнөөс хамгаалж чаддаг.

Бор нь эстрогенный гормоныг хэвийн хэмжээнээс нь ихэсгэхгүйгээр хэмжээг нь ихэсгэж чаддаг.

Бор эрэгтэй хүмүүст тестостероны хэмжээг ихэсгэж бэлгийн сулрал болон түрүү булчирхайн хавдраас хамгаалдаг.

Бор ихтэй организмд хавдар үүсдэггүй .

Турк улсад хийсэн судалгаагаар ундны усанд нь бор нормоос их байдаг нутгийн

17-18 насны охидуудад хавдрын ямарч шинж тэмдэг байхгүй байхад , ундны усанд нь бор байхгүй нутгийн охидуудын 50-60%-д нь хавдрын анхны шинж тэмдэг гарсан байжээ.Яг ийм судалгааг эрэгтэйчүүдэд хийхэд бор ихтэй нутгийн эрчүүдэд түрүү булчирхайн хавдар байхгүй байхад бор багатай нутийн эрчүүдэд хавдар их байжээ .

Борыг косметикт өргөн хэрэглэж байсан нүүрний тос ,хүүхдийн тос , шарх цэвэрлэх , ариутгахад болон эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг угаадаг уусмалд бас бор байсан байна.

Бор дутагдахад организм кальци , магни ихээр алддаг ба бор хэрэглэхэд үүнийг 50% нөхөж чадлаг байна. Туршилтын хулганд 30 хоног бор уулгахад судасны хатуурал нь арилсан байжээ. Түрүү булчирхайн хавдартай хүнд бор уулгахад тестостерон ихсэж хавдрын хэмжээ багасаж,PSA бас багасдаг байна. Судлаачдын үзэж байгаагаар өдөрт 3-5 мг бор хүний организмд хэрэгтэй.

Турк улсад хийсэн судалаагаар элэг, уушгины ДНК-г гэмтээж хавдар үүсгэдэг афлотоксиныг бор саармагжуулж эдгээр эрхтэнд хавдар үүсэхээс хамгаалдаг болох нь батлагдсан байна. Бор нь флюор болон хүнд металлыг биед хуримтлагдахыг багасгаж биеэс гадагшлуулдаг. АНУ, Англи, Австрали, Шинэ Зеланд улсын хөрсөнд нь бор дунд зэрэг хэмжээтэй байдаг ба хүмүүс нь ус болон хүнсний ногооноос өдөрт 1-2мг борыг авдаг ба эдгээр улсад үе мөчний өвчин 20% байдаг. Харин Израиль улсад хөрсөнд нь бор ихтэй байдаг ба хүмүүс нь өдөрт 5-8мг бор авдаг ба үе мөчний өвчин 0,5-1% байдаг байна.

Үе мөчний өвчний үед борын хэмжээ маш бага болсон байдаг ба үений шингэнд нь бор байхгүй болсон байдаг.

Польшийн эмч Славомир Спандок Ява аралд очиход хүн,нохой, муурын 70% нь доголон байхаар нь сонирхоод судалсан чинь хөрсөнд нь бор огт байхгүй байсан байна.

Dr. Rex Newnham Австралийн агробиологич хүн 1960 онд үе мөчний өвчтэй болж эмчлүүлсэн боловч ямарч үр дүнгүй байсан тул ургамал судлаачийн хувьд бор нь ургамалд кальцийн ионыг зохицуулдаг гэдгийг мэддэг тул өдөрт30 мг боракс ууж эхэлсэн ба хэдэн сарын дараа үе мөчний өвдөлт нь багасч, хаван хөшингө нь бас гайгүй болсон ба дахиад хэдэн сарын дараа бүрмөсөн эдгэрсэн байна. Удалгүй Dr. Rex үе мөчний өвчтэй хүмүүсийг бораксаар эмчилдэг болж 10000-д хайрцгийг зарж олон хүнийг үе мөчний өвчнөөс эмчилсэн байна. Үүнийг нь эмийн корпорацууд мэдэж түүний эсрэг арга хэмжээ авч бораксыг хортой бодисын ангилалд оруулж заруулахгүй болж Dr.Rex-г хортой бодис зарсан гэж 1000доллароор торгож байжээ. Dr. Newnham үе мөчний өвчинд бораксыг хэрэглэсэн тухай хэд хэдэн судалгааны материал хэвлүүлсэн ба үүний нэг нь 1980онд Мельбурний Хааны Эмнэлэгт хийсэн судалгаагаар бораксаар үе мөчний өвчнийг эмчлэхэд 70% үр дүн өгсөн гэсэн судалгаа юм. Dr.Newnham үе мөчний өвчтэй хүн бораксыг 3мг-р өдөрт 3 удаа уухад хэдэн сарын дараа өвчнөө мартах болно гэж дүгнэсэн байна.

Б.Баярсайхан 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.