Dark triad буюу хар гурав гэж нэрлэгддэг зан чанар

Twitter Print
2023 оны 09-р сар 09-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Dark triad буюу хар гурав гэж нэрлэгддэг зан чанар:

Machiavellianism: Өөрийн эрх ашиг, зорилгын төлөө хэнийг ч хорлож, сайхан зан гаргаж хуурч, ашиглаж чаддаг зан. Тэд ихэвчлэн гаднаасаа сэтгэл татам харагддаг.

Narcissism: Өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, үргэлж бусдаар магтуулж, хүндлүүлэхийг хүсдэг. Зөвхөн өөрийгөө хайрлах хэт хувиа хичээсэн зан.

Psychopathy: Ямар нэгэн өрөвдөх сэтгэл огт байхгүй, нийгэм болон ёс зүйн эсрэг үйлдэл гаргадаг. Энэ нь бусдад хэрхэн нөлөөлөх талаар огт боддоггүй зан. Ихэнх гэмт хэрэгтнүүд энэ ангилалд багтана.

Эдгээр 3 занг төрөлхийн гэж үздэг бөгөөд өссөн орчин нөхцөл, хүмүүжил зэрэг нөлөөлдөг байх магадлалтай.

Гурвууланд нь байдаг түгээмэл шинж нь бусдыг үзэн ядах, хоёр нүүр гаргах, зөвхөн өөрийгөө л боддог, догшин ширүүн, хүйтэн хөндий байдлууд юм.

Б.Ариунаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.