Цас болон цасан ширхэгийн тухай сонирхолтой баримтууд

Twitter Print
2022 оны 01-р сар 17-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Цас болон цасан ширхэгийн тухай сонирхолтой баримтууд:

- Цас зөвхөн цагаан байдаггүй, цэвэр усны замагны (algae) өнгөөс хамаарч олон өөр өнгийн цас орох тохиолдол байдаг;

- Цас дуу чимээг шингээдэг тул цас орж буй үед нам гүмхэн болдог;

- Зарим тохиолдолд маш том хэмжээтэй цасан ширхэг орсон тохиолдол байдаг; Түүхэнд бүртгэгдсэн хамгийн том цасан ширхэгний хэмжээ 15 инч буюу 35-38 см хүрч байжээ;

- Химичид, судлаачдын судлан тогтоосноор цасан ширхэгний 35 өөр төрөл хэлбэр байдаг гэнэ;

- Шотланд хэлэнд цасыг тодорхойлж хэлэх 421 төрлийн өөр үгс байдаг ажээ;

- Ангараг гаригийн хойд туйл дээр цасан бүрхэвч байдаг гэж одон орон судлаачид үзэж байна;

- Байнга битүү цастай орчинд удаан амьдрахад "Arctic hysteria" гэдэг нэг төрлийн ховор синдром үүсдэг. Ийм хүндрэл үүссэн үед хэл яриа нь ээдрэх, хараа муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ;

- Зузаан цас дулааныг сайн тусгаарладаг тул туйлын ан амьтад цасан дотор орж унтдаг буюу ичдэг гэнэ;

- Тэнгэрээс унаж буй цасан ширхэгний уналтын дээд хурд 14 км/ц хүрдэг ажээ.

Н.Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.