Хүүхэд хэдийд өөртөө итгэлгүй болдог вэ

Twitter Print
2022 оны 10-р сар 17-нд 09:21 цагт
Мэдээний зураг,

Шувуу суусан мөчрөө хугарчих вий гэж хэзээ ч айдаггүй. Мөчир нь бат бөхдөө биш мөчир хугарсан ч нисэх далавчтайдаа тэр. Хүүхдэд өөртөө итгэх итгэл хамгийн үнэт хөрөнгө. Алсад, өндөрт дүүлэн нисэх далавч нь байдаг. 

Хүүхэд хэдийд өөртөө итгэх итгэлгүй болох вэ?

  • Урдуур нь орж бүхнийг хийх

  • Бусадтай харьцуулах

  • Алдах бүрт нь буруутгах, шүүмжлэх

  • Хийж бүтээж, суралцаж буй зүйлийг нь үл хайхран, илүү ихийг хүсэх

  • Бусадтай өрсөлдүүлэх

  • Урлаг, спортоор бага хичээллүүлэх

  • Хүүхэдтэйгээ бага ярилцах

  • Нас, сэтгэхүй, бие бялдрыг хөгжилд нь ахадсан ачааллаар шахах

  • Хүүхдийнхээ дэргэд хоорондоо үргэлж маргалдах гэх зэрэг олон шалтгаанаар.

Яг одооноос та өөрөө хичээ, эхлээд хүүхдээ биш өөрийгөө хүмүүжүүл, хүүхдэдээ биш өөртөө өөрчлөлт хийгээрэй.

Г. Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуусургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.