
Филиппины эрх баригчид Өмнөд Хятадын тэнгист Хятадын усан онгоцны зүгээс гаргасан "хууль бус, аюултай" үйлдэлтэй холбоотойгоор иус улсад суугаа БНХАУ-ын элчин сайдыг дуудаж, Бээжингийн үйлдлийг буруушааж буйгаа илэрхийлсэн байна.
Филиппины Гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч Тересита Даза Өмнөд Хятадын тэнгист Хятад болон Филиппины усан онгоцнууд хооронд болсон явдалтай холбоотойгоор Хятадын элчин сайдыг өнгөрсөн даваа гарагийн өглөө дуудаж, уулзсан гэжээ.
Филиппины эрх баригчдын мэдээлснээр өнгөрсөн ням гарагийн өглөө Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ын эргийн хамгаалалтын усан онгоцны "аюултай манёвр"-ын улмаас Филиппины хангамжийн усан онгоц Хятадын усан онгоцтой мөргөлджээ.
Уг явдал болсон хэсэгт өмнө нь Хятадын зүгээс Филиппины хангамжийн усан онгоцнуудын замыг хаах, садаа болох хэд хэдэн оролдлого хийж байсан аж.
Филиппинтэй батлан хамгаалахын хамтын гэрээтэй АНУ Бээжингийн үйлдлийг буруушааж буйгаа мөн илэрхийлсэн байна. Филиппины талаас Хятадын усан онгоцны өдөөн хатгасан, хариуцлагагүй, хууль бус үйлдэл нь Филиппины усан онгоцны багийнхны аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан гэжээ.
Түүнээс гадна Филиппины эргийн хамгаалалтын усан онгоцыг эргүүл хийж явах үеэр Хятадын Тэнгисийн цэргийн усан онгоц мөргөсөн тохиолдол гарсан аж.
Бээжингийн зүгээс Филиппины усан онгоц санаатайгаар, "урьдаас төлөвлөсөн" байдалтайгаар Хятадын усан онгоцыг мөргөсөн хэмээн мэдэгджээ.
Филиппины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жонатан Малаяа өнгөрсөн даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын үйлдэл Филиппины усан онгоцыг гэмтээсэн, гэмтлийн зэргийг тогтоож байгаа гэжээ. Тэрээр, "Уг явдлын үеэр нэг ч филиппин хүн гэмтэж бэртээгүйд баяртай байна. Гэхдээ анхнаасаа Баруун Филиппины тэнгист байх ёсгүй Хятадын усан онгоцнууд өдөөн хатгасан, нөхцөл байдлыг хүндрүүлсэн үйлдлүүд гаргаж байгаад санаа зовж байна." хэмээн онцолжээ.
НҮБ-ын Олон улсын шүүхийн шийдвэрийг үл харгалзан Бээжин Өмнөд Хятадын тэнгис бүхэлдээ Хятадын эзэмшлийнх гэж үздэг. Өмнөд Хятадын тэнгис нь далайн тээврийн хамгийн өндөр ачаалалтай замуудын нэгээс гадна газрын тос, байгалийн хийн багагүй нөөцтэйд тооцогддог. Хятадаас гадна Филиппин болон өөр бусад улс орнуудын тус тэнгисийн эзэмшилтэй холбоотой маргаан олон жилийн турш үргэлжилсээр байгаа юм. Филиппин Хятадын зүгээс Өмнөд Хятадын тэнгист түрэмгийлсэн, аюултай үйлдэл гаргадаг хэмээн буруушаадаг ба нөхцөл байдал хурцдсан тохиолдолд уг маргаанд Филиппины түнш АНУ татагдан орох эрсдэл үүсэх юм.
Америкийн Төрийн департамент Бээжин аюултай бөгөөд хууль бус үйлдэл гаргасан хэмээн, Манилатай хийсэн гэрээний дагуу АНУ Филиппины зэвсэгт хүчин, олон нийтийн тээвэр, агаарын тээвэр тэр дундаа Өмнөд Хятадын тэнгист байгаа Филиппины эргийн хамгаалалтын усан онгоцнуудад аюулд орсон тохиолдолд Вашингтон хариу арга хэмжээ авах үүрэгтэйг онцолжээ.
Өнгөрсөн 2-р сард Манила Бээжинг Филиппины хөлөг онгоц руу цэргийн зориулалттай лазер гэрэл тусгасан хэмээн буруутгасан бол өнгөрсөн 8-р сард Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц Филиппины зэвсэгт хүчнийхний байрлаж буй арал руу хангамж тээвэрлэж байсан Филиппины хөлөг онгоцыг даралттай усаар шүршсэн гэжээ.
Барууны хэд хэдэн улс Өмнөд Хятадын тэнгист Хятадын зүгээс гаргаж буй үйлдлүүдийг аюултай бөгөөд бүс нутгийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байна хэмээн буруушаажээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Hello! Should you require web scraping services, I'd gladly help you out. Being proficient in this
(193.178.169.166) 2023-12-01 12:51Hello! Should you require web scraping services, I'd gladly help you out. Being proficient in this domain, I possess the expertise and necessary tools to deliver swift and precise results. This can aid you in deciding wisely and growing your business. Feel free to get in touch with me for any of your data scraping needs.. Parallel Content Aggregation
Хариулах
Greetings! If you need data harvesting services, I'd gladly offer my assistance. As a skilled profe
(193.178.169.166) 2023-11-18 10:39Greetings! If you need data harvesting services, I'd gladly offer my assistance. As a skilled professional in this domain, I possess the knowledge and essential tools to provide fast and accurate data extraction. This can aid you in making well-informed decisions and expanding your enterprise. Feel free to get in touch with me for any of your data scraping needs.. Adaptive Data Extraction
Хариулах
Зочин
(66.181.176.184) 2023-10-24 11:18Хятадууд саяхан өөрсдийгөө өмнөдийн улс гээд байсан нь ийм учиртай байж. Өмнөдийн улс олон байгаа байх. Ямар түрэмгий юм бэ
Хариулах