Японы JAL компани Улаанбаатар-Японы чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ

Twitter Print
2020 оны 02-р сар 10-нд 14:44 цагт
Мэдээний зураг,

Японы агаарын тээврийн томоохон компани JAL (Japan Airlines Co.,Ltd) Улаанбаатар-Японы чиглэлд МИАТ компанитай хамтран нислэг үйлдэх гэрээ байгуулжээ.

Тодруулбал, Улаанбаатар-Пусан чиглэлд энэ оны гуравдугаар сарын 31-нээс, Улаанбаатар-Осака чиглэлд ирэх 7 дугаар сарын 1-нээс эхлэн нислэг үйлдэх аж. JAL компани нь цаашид МИАТ компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үйлчилгээний чанараа улам сайжруулж, Япон-Монголын хооронд зорчих үйлчлүүлэгчиддээ илүү олон сонголт бий болгохоор ажиллаж буйгаа мэдэгдсэн байна.

Дараах хуваарийн дагуу Япон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэнэ.

JL8491/OM502 онгоц Нарита - Улаанбаатар чиглэлд гуравдугаар сарын 31-нээс эхлэн долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт, 7 дугаар сарын 2-ноос 9 дүгээр сарын 29-нийг хүртэл өдөр бүр ниснэ.

JL8492/OM501 онгоц Улаанбаатар - Нарита чиглэлд ирэх сарын 31-нээс долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт, 7 дугаар сарын 2-ноос 9 дүгээр сарын 29-нийг хүртэл өдөр бүр ниснэ.

JL8493/OM506 онгоц Кансай(Осака) - Улаанбаатар чиглэлд 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 30-ныг хүртэл долоо хоног бүрийн Лхагва, Ням гарагт ниснэ.

JL8494/OM505 онгоц Улаанбаатар - Кансай (Осака) чиглэлд 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 30-ныг хүртэл долоо хоног бүрийн Лхагва, Ням гарагт ниснэ.

Харин МИАТ компанийн үйлддэг долоо хоног бүрийн лхагва гарагийн Улаанбаатар-Пусан, ням гарагийн Пусан-Улаанбаатар чиглэлийн нислэг үүнд хамаарахгүй.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.